2019 оны бүтээгч бизнесмэн -д нэр дэвшигч

Хүрэлбаатар

Л.Хүрэлбаатар

Монос Группийн ерөнхийлөгч

Саналын тоо: 142428

1952 онд төрсөн

Хүрэлбаатар 1970 онд, тэр үеийн ЗХУ-ын Пятигорск хотын эм зүйн дээд сургуулийг эм зүйч мэргэжлээр төгсөөд эм хангамжийн салбарт өөрийн мэргэжлээрээ ажиллаж байгаад, 1990 онд анхны хувийн эм, гоо сайхны “Монос” жижиг үйлдвэрийг үүсгэн байгуулсан.

Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих хүнд жилүүдэд өөрийн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн эм, гоо сайхны жижиг үйлдвэр болон эмийн сан байгуулснаар, өнөөгийн эмийн төдийгүй, эрүүл мэндийн салбарт нэр хүндтэй компанийн эхлэлийг тавьсан.

Түүний цуцашгүй хөдөлмөрч, хичээнгүй, удирдан зохион байгуулах чанар нь одоогийн эм зүйн салбарын хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсан. Тиймээс ч төр засгаас түүний бүтээлийг үнэлэн, Монгол Улсын Төрийн шагналыг хүртээжээ.

2004 онд Уламжлалт анагаах ухааны эмнэл зүй, эм зүйн зарим асуудлууд сэдвээр Европын Холбооны Мэдээллийн Академийн эрдмийн зөвлөлөөс эм зүйн ухааны доктор цол, Европын Холбооны Мэдээллийн Академи, Аттестатын Дээд Хорооноос профессор цол хүртсэн.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.