2019 оны бүтээгч бизнесмэн -д нэр дэвшигч

Гарамжав

Ц.Гарамжав

Монполимет Группын Зөвлөх

Саналын тоо: 52552

Цэдэнгийн Гарамжав нь өнөө цагийн Ази тивийн хүчирхэг 50 бизнесмен эмэгтэйн нэг болсон оюунлаг, бүтээлч сэтгэлгээтэй, хүчирхэг эмэгтэй удирдагч бөгөөд манай намын бодлогыг хэрэгжүүлж чадах тулхтай, чадварлаг боловсон хүчнүүдийн нэг юм.

Уул уурхай болон аж үйлдвэрийн салбарт ажилласан 20 гаруйхан жилийн хугацаанд Монгол улсад орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, ЭКО үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулж олон зуун ажлын байрыг бий болгосон нь улс орны эдийн засаг, стратеги, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол өгсөөр байна.

Түүний удирдсан Монполимет групп нь Монгол улсын хөгжлийн нүүр царайг илтгэх аж ахуйн нэгжүүдийг багтаасан, 1000 гаруй ажиллагсадтай, Монголын ТОП-100, шилдэг татвар төлөгч, нөхөн сэргээгч байгууллагаар удаа дараа шалгарч байсан Үндэсний хөрөнгө оруулагч цөөхөн компаниудын нэг юм.

Тухайлбал Монголын уул уурхайн салбарын түүхэнд Монгол эмэгтэй удирдагч анх удаа уул уурхайн олборлолт, баяжуулалт, нөхөн сэргээлт бүхий Драгийн хоёр цогц үйлдвэрийг байгуулах ажлыг Монгол-Оросын хамтарсан инженерүүдийн багийг амжилттай удирдан ашиглалтад оруулсан нь одоог хүртэл тогтвортой ажиллаж байна.

Драгийн үйлдвэрүүдийн үйл ажилагаанд зөв менежментийн бодлого баримтлан, чадварлаг үндэсний мэргэжилтнүүдтэй хамт олныг бүрдүүлж байгаль орчны нөхөн сэргээлтийн арга туршлагыг амьдралд бодитойгоор хэрэгжүүлж ногоон төгөл, хиймэл нуур цөөрөм бүхий байгаль орчин, нөхөн сэргээлтийн  загвар паркийг бий болгосон. Эдгээр ажлуудаараа улсын хэмжээний Шилдэг нөхөн сэргээгч байгууллагаар 13 дахь жилдээ шалгаран ажиллаж байна.

Дорноговь аймгийн Өргөн суманд орчин үеийн дэвшилтэт ЭКО технологитой, жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, зуун дамжих Монцемент үйлдвэрийг барьж байгуулсан.

Мөн цементийн үйлдвэрийг дагасан 110 квт-ын цахилгааны дэд станц, төмөр зам, ус дамжуулах шугам, шилэн кабель, ажилчидын орон сууцны хотхон зэрэг дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Төгссөн сургууль

1969 он  Улаанбаатар хотын 4-р бага сургууль,

1975 он  Баатар хотын Москвагийн нэрэмжит 33 дугаар сургууль,

1981 он  МУИС-ийн Геологи уул уурхайн сургуулийг инженер, геологич-гидрогеологич мэргэжлээр,

1984 он  ЗХУ-ын Москва хотын их сургуулийн уул уурхайн факультетийг инженер геологич, хөрс судлаач мэргэжлээр мэргэшсэн,

1994 он  Итали Улсын Ром хотноо Олон улсын ашигт малтмалын гэрээ эрх зүйн мэргэжилтний сургалтыг тус тус төгссөн. 

Ажлын туршлага

1983 - 1989 он    Барилгын зургийн институтын инженер, геологийн товчоонд инженер, ахлах инженер, лабораторийн эрхлэгч,

1989 - 1992 он    Барилгын зургийн институтын Инженер хайгуулын товчоонд эрдэм шинжилгээний ажилтан,

1992 - 2012 он    Монполимет ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий Захирлаар

2012.02-09 сар  Эрдэс Баялаг Эрчим Хүчний Дэд сайд,

2013 оноос         Монполимет Группын Зөвлөх

Гишүүнчлэл

  • Монголын Бизнес Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч
  • Нийгмийн Ардчилал–Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Зөвлөлийн гишүүн
  • Булган Хишиг Хөгжлийн Сангийн Үүсгэн байгуулагч, Зөвлөлийн тэргүүн
  • Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн гишүүн
  • МАН-ын Бага хурлын гишүүн

Гавъяа шагнал

2003 онд   Монгол Улсын Уул Уурхайн Тэргүүний Ажилтан

2004 онд   ОХУ-ын Уул Уурхайн Тэргүүний Ажилтан

2006 онд   МУ-н Төрийн Дээд Шагнал Алтан Гадас Одон

2009 онд   МУ-н Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.