2019 оны бүтээгч бизнесмэн -д нэр дэвшигч

Чинбат

Л.Чинбат

"Гацуурт" ХХК-ийн захирал

Саналын тоо: 52584

1990 оны эхэн үед улсын шилдэг гурван компаний нэг “Гурван гол” геологи хайгуулын компани нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацууртын аманд алтны шороон ордыг нээн олсноор тус газрын нэрээр нэрлэж “Гацуурт” хэмээх компани үүсэн байгуулагдсан түүхтэй.

1998 оны долдугаар сараас “Гацуурт” ХХК бие даан, нэг гишүүнтэйгээр геологи, уул уурхайн чиглэлээр 50-аад ажилтантай гараагаа эхэлж байжээ.“Гацуурт” ХХК нь газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл худалдаа, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа зэрэг 10 гаруй салбарт 50-аад бизнесийн нэгжтэй, 1000 гаруй ажиллагсадтай, үндэсний үйлдвэрлэгч компани болтлоо өргөжин хөгжжээ.

1999 он "Найдвартай татвар төлөгч байгууллага" гэрчилгээ

2005-2011, 2013, 2015-2016 он "ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ" цом

2006-2007 он "Сэлэнгэ аймгийн шилдгийн шилдэг аж ахуйн нэгж"

2007, 2008, 2010, 2011 он Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум "Баяндулаан-Уул" ХХК "Улсын тэргүүний тариаланч хамт олон"

2007 он "Үр тариан нэгж га талбайд ургацаараа тэргүүлсэн аж ахуйн нэгж"

"Намрын ногоон өдрүүд-2007" арга хэмжээний "Шилмэл мал-2007" үзэсгэлэн худалдаагаар "Хамгийн хүнд жинтэй махны үүлдрийн бух" алтан медаль, "Ашиг шим сайтай халимаг үүлдрийн үнээ" алтан медаль

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар "Хүндэт өргөмжлөл"

2009 он "Намрын ногоон өдрүүд-2009" арга хэмжээний "Шилмэл мал-2009" үзэсгэлэн худалдаагаар "Ашиг шим сайтай халимаг үүлдрийн үнээ" гран при, "Хамгийн хүнд жинтэй махны үүлдрийн бух" алтан медаль, "Цэвэр үүлдрийн Ангус өсвөрийн үхэр" мөнгөн медаль

"Дотоодын хөрөнгө оруулагч шилдэг аж ахуйн нэгж"

2009 он ХХААЯам "Шилдэг тариаланч хамт олон

"Намрын ногоон өдрүүд-2009" арга хэмжээний "Шилмэл мал-2009" үзэсгэлэн худалдаагаар "Ашиг шим сайтай Ангус үүлдрийн бух" гран при

2010 он Өвөрхангай аймаг, Уул уурхайн салбарт "Шилдэг техник технологи" нэвтрүүлсэн хамт олон

"Тариалангийн салбарт хамгийн их ажлын байр бий болгосон аж ахуйн нэгж"

"Намрын ногоон өдрүүд-2010" арга хэмжээний "Шилмэл мал-2010" үзэсгэлэн худалдаагаар "Шилдэг аж ахуйн нэгж"

2011 он "Намрын ногоон өдрүүд-2011" арга хэмжээний "Шилмэл мал-2011" үзэсгэлэн худалдаагаар "Шилдэг аж ахуйн нэгж"

"Хамгийн их ургац хураан авсан аж ахуйн нэгж байгууллага"

2012 он Сэлэнгэ аймаг, Түшиг сум "Гацуурт" ХХК "Улсын тэргүүний тариаланч хамт олон"

2014 он "Намрын ногоон өдрүүд-2014" арга хэмжээний "Шилмэл мал-2014" үзэсгэлэн худалдаагаар "ХАА-н хүндэт өргөмжлөл", "Шилдэг аж ахуйн нэгж", "Хамгийн хүнд жинтэй махны үүлдрийн бух" алтан медаль, "Гойд ашиг шимтэй сайн үүлдрийн үнээ" мөнгөн медаль

2015 он Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал "Төрийн Гэрэгэ"

МММ Хүрээлэн Топ Хөдөө Аж Ахуйн Компани "Топ-1" батламж

2016 он Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум. "Цагааннуур сумын шилдэг эрчимжсэн мал аж ахуй" өргөмжлөл

Нийслэлийн татварын газрын "Хүндэт Өргөмжлөл" "БАЯНДУЛААН-УУЛ" ХХК

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.