2019 оны бүтээгч бизнесмэн -д нэр дэвшигч

Ананд

Х.Ананд

МОНОС группийн Гүйцэтгэх захирал

Саналын тоо: 159725

Монос Групп 1990 онд "Монос эм, гоо сайхны жижиг үйлдвэр" нэртэйгээр байгуулагдсан. Бизнесээ өргөжин тэлсээр 2004 оноос Монос Групп болон өргөжиж Монос Холдинг ХХК, Монос Фарм ХХК, Монос Косметик ХХК, Монос Фарм Трейд ХХК, Монос Улаанбаатар, Монос Хаусхолд ХХК, Монос Хүнс ХХК, Монос Дээд Сургууль, Эм судлалын хүрээлэн, Монос Констракшн ХХК зэрэг 10 охин компанитайгаар ажиллаж байна.

Монос

1990 онд байгуулагдсан Монголын хувийн хэвшлийн анхдагч эмийн үйлдвэр бөгөөд үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй эм хангамжийн салбарын тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг юм.

70 гаруй төрлийн эм бэлдмэлийг шахмал, үрэл, тос, тосон түрхэц, галены бэлдмэл, капсултай эм хэлбэрээр үйлдвэрлэдгээс 10 орчим нэр төрлийн эмийг шинээр бүтээж, импортын 30 гаруй эмийн Монгол улсын үндэсний стандарт, технологийг шинээр боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

Жилдээ 15 сая ширхэг капсултай эм, 86 сая ширхэг шахмал эм, 1 сая флакон галены бэлдмэл, 3,5 сая савласан үрэл, 80 мянган тюбик тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 20 гаруй нэр төрлийн эмийг үйлдвэрлэдэг ба дотоодын нийт эмийн үйлдвэрлэлийн 30% орчмыг дангаараа үйлдвэрлэж байна.

Монос Косметик ХХК

“Монос Косметик” ХХК нь 1990 онд байгуулагдсан ба өөрийн орны хуурай, эрс тэс цаг уур , Монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж, эдүгээ 52 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаанд гаргаад байна.

Үрчлээний эсрэг “Биоген” иж бүрдэл, арьс арчилгааны “Алое”, гар ариутгах “Сарнай”, “Санитас”, “Санитос” иж бүрдлүүд зэрэг бүтээгдэхүүнээрээ улсын хэмжээнд олон шагнал хүртсэн.

2012 онд эрчүүдэд зориулсан “Биомакс”, өсвөр насныханд зориулсан “Биодэрм”, бяцхан хэрэглэгчиддээ зориулж “Багачууд” иж бүрдлийг тус тус зах зээлд нэвтрүүлсэн.

Монос Улаанбаатар

Монголын анхны хувийн хэвшлийн эмийн сан нь 1991 онд “Монос” нэртэй байгуулагдсан. 2002 онд “Монос Улаанбаатар” ХХК болон өргөжиж, өдгөө нийслэл болон хөдөө орон нутагт хамгийн өргөн сүлжээ бүхий үндэсний эмийн сан, анхны фарммаркет буюу өөртөө үйлчлэх эмийн сан, анхны ахмадын эмийн сан, франчайзингийн эмийн сан, витаминшоп, онлайн худалдаа, эрүүл мэндийн лавлах үйлчилгээ, хэрэглэгчийн карт зэрэг Монголдоо анхдагч үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Нийт ажиллагсдын 70 гаруй хувь нь эм зүйч, эмч, эм найруулагч зэрэг мэргэжилтнүүд, мэргэжлийн их эмч нараар багаа бүрдүүлэн эрүүл мэндийн лавлах 1800-1883 тусгай дугаарын утсаар дамжуулан хэрэглэгчдэд эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөөг хүргэдэг.

Мөн онлайн худалдаа хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн.

Монос Хүнс ХХК

“Монос Хүнс” ХХК нь эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2011 онд байгуулагдсан. Тус компани нь үйлдвэрлэлийн үндсэн 3 нэгж, чанарын хяналт, судалгаа шинжилгээ, маркетинг борлуулалт, санхүү аж ахуй гэсэн нэгж хэсгүүдтэй, 60 гаруй ажилтан, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан эрүүл мэндийг дэмжсэн хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ онцлогтой. Өөрсдийн тарьж ургуулсан чацаргана жимсээр “Хаан жимс” брэндийн чацарганы бүтээгдэхүүн болох чацарганы өтгөрүүлсэн шүүс болон шууд уух ундаа, цэвэр тос, үрийн тос зэргийг үйлдвэрлэдэг.

Мөн Монгол орныхоо хөрсөнд ургадаг эмийн ургамлаар хийсэн “Энхжин” брэндийн эрүүл мэндийн цуврал цайнууд, байгалийн зэрлэг жимснээс бэлтгэсэн “Berry Vit” брэндийн витаминт болон үзэмтэй үрлүүд зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. 2013 онд эрүүл мэндийн ундааны найрлагын болон савлагааны шугамыг шинээр суурилуулан ашиглалтад оруулж, ургамлын гаралтай эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй “Цэнэг” брэндийн 7 төрлийн эрүүл мэндийн ундаа, чацарганы 2 төрлийн ундааг үйлдвэрлэх болсон.

Монос Фарм Трейд ХХК

Монгол улсын нутаг дэвсгэр дээр түгээлтийн хамгийн өргөн сүлжээг бий болгож чадсан бөгөөд 21 аймагт 24 салбартай.

40 гаруй орны 130 гаруй пүүстэй хамтран ажиллаж, 3200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр Монгол улсын томоохон аж ахуйн нэгжүүд, эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, эмийн санг эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангаж байна.

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль

“Монос Дээд сургууль” анх “Монос” коллеж нэртэйгээр Гэгээрлийн сайдын 2000 оны 03 сарын 22-ны өдрийн 63 тоот тушаалаар байгуулагдаж, БСШУЯ-ны сайдын 2004 оны 07 сарын 20-ны өдрийн 238 тоот тушаалаар “Монос Дээд сургууль” болж өргөжсөн. 2006 онд “Сургалт-судалгаа-үйлдвэрлэл хосолсон интеграци”-г хэрэгжүүлж буй “Топ-6” сургуулийн нэгээр шалгарсан. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн 2006 оны 11 сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрээр магадлан итгэмжлэгдсэн сургууль болсон.

2013 онд байгууллагын 2 дахь шатны магадлан итгэмжлэлд хамрагдсан. “Монос Дээд сургууль” нь 4 тэнхим, 3 хичээлийн байр, 3 лекцийн заал, 11 лаборатори, 18 анги кабинеттэй. Нийт багш нарын 30 гаруй хувь нь докторын, 90 орчим хувь нь магистрын зэрэгтэй. Байгуулагдсанаасаа хойш 700 гаруй эм зүйч, эм найруулагчдыг бэлтгэн гаргаад байна.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.