2019 оны бүтээгч бизнесмэн -д нэр дэвшигч

Баттүшиг

Б.Баттүшиг

Алтай холдинг ХХК-ийн ТУЗ-ийн дарга

Саналын тоо: 167490

Энэ цаг үедээ амжилттай ажиллаж, үеийнхэн болоод дүү нартаа үлгэр жишээ болж яваа нэгэн бол Б.Баттүшиг. Тэрбээр Чикагогийн Их Сургууль, Харвардын Бизнесийн Сургууль зэрэг дэлхийн топ сургуулиудыг дүүргэж, “Морган Стэнли”, “Голдман Сакс” зэрэг топ корпорациудад ажиллаж байсан туршлагатай нэгэн. 2014 оноос хойш Монголдоо суурьшиж, “Emart” их дэлгүүр, “Скайтел” группийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монгол Банкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, “Монголд Та Хэрэгтэй” ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг албан тушаалыг хашиж байгаа юм. 

“Алтай Трейдинг” ХХК

Манай компани анх 1991 онд “Алтай Трейдинг” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, гадаад дотоод худалдаа, ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар худалдаа үйлчилгээ, зочид буудал болон харилцаа холбоо, мэдээллийн технологи зэрэг олон салбарт хөрөнгө оруулалтыг хийн амжилттай өсөн дэвшиж буй үндэсний томоохон компаниудын нэг юм.
2005 онд манай компани нь холдингийн зохион байгуулалтад орж “Алтай Холдинг” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэжлүүлэн, охин компаниудаа удирдлага зохион байгуулалт, менежментээр ханган ажиллаж байна.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.