2019 оны бүтээгч бизнесмэн -д нэр дэвшигч

Орчлон

Э.Орчлон

“Клийн энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал

Саналын тоо: 141727

АЗИЙГ ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ НЬ
“Клин Энержи Ази” (КЭА) ХХК нь Ньюком ХХК болон ЭС-БИ Энержи Корпораци хамтын хөрөнгө оруулалтаар 2012 онд үүсгэн байгуулагдсан билээ. 
Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр эрчим хүчний хангамж тулгамдсан асуудал болж байна. Эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний улам бүр нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээ, байгалийн баялгийн хязгаарлагдмал нөөц зэрэг асуудлууд нь эрчим хүчийг зөв зохистой ашиглах, цаашлаад сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүчийг үйлдвэрлэх шаардлагатайг харуулж байна.
КЭА компанийн зорилго нь Монголд сэргээгдэх эрчим хүчний нөөцийг судлах, үйлдвэрлэх, мөн тус салбарыг хөгжүүлэхэд оршино. Хэтийн зорилгодоо Азийн Эрчимийн супер сүлжээг бүтээн байгуулж, эрчим хүч экспортлохоор эрмэлзэж байгаа билээ.
Бид Монгол Улсыг бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч, экспортлогч болж чадна гэдэгт бүрэн итгэдэг. Монголын Сэргээгдэх эрчим хүчний төв, АНУ-гийн Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лаборатороос гаргасан хамтын судалгаагаар, Монгол Улс жилдээ 2550 тераВатт-цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий “сайн” – “маш сайн” хэмээн үнэлэгдэх салхины нөөцтэй гэж тогтоогджээ. Хөдөө орон нутгийг эрчим хүчээр  хангахуйц дунд зэргийн чанартай салхины нөөцийг энэ тоон дээрээ нэмвэл, Монгол Улс жилдээ 8123 тераВатт-цаг хүртэл  эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн тооцоо байна. 
Дэлхийн эрчим хүчний хэтийн төлөвт ирэх 25 жилд дэлхийн эрчим хүчний хэрэглээ 60 хувиар өсөх хандлагатай гэжээ. Ялангуяа эдийн засгийн хувьд хурдацтай өсч хөгжиж буй Азийн орнуудын эрчим хүчний хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа энэ цаг үед сэргээгдэх эх үүсвэр дээр суурилсан, Ази тивийн цахилгааны нэгдсэн системийг бий болгох нь Монгол Улсад төдийгүй, бүс нутагт ихээхэн хөгжил дэвшил авчрах юм. Энэхүү санаачлагын эхлэл нь Азийн Эрчимийн супер сүлжээ бөгөөд түүнд Монгол, Япон, БНСУ, БНХАУ болон ОХУ холбогдох юм.


ЭС-БИ Энержи Корпораци нь Токио хотод байрлах, Японы Софтбанк Корпорацийн охин компани юм. Тус компани нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлт, менежментийн үйлчилгээ, техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг.
"Цэций" Салхин Цахилгаан Станц

Клин Энержи Ази ХХК (КЭА) нь 25 ш салхин цахилгаан үүсвэрээс (СЦҮ) бүрдэх нийт 50 МВт-ын хүчин чадал бүхий Цэций салхин паркийг Монгол улсын Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт барьж байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү төслийг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон Японы Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ЖАЙКА) –ын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд зээлдүүлэгч байгууллагуудын зүгээс тавьсан байгаль орчин, нийгмийн өндөр стандарт, шаардлагыг төслийн бүх шатанд баримтлан ажиллана.  

Цэций салхин парк нь Улаанбаатар хотоос өмнө зүгт ойролцоогоор 542 км зайд, Цогцэций сумын төвөөс өмнө зүгт 22 км зайд байрлах ба ойролцоогоор 700 га уудам задгай, цөлөрхөг хээр газрыг эзлэн оршино. Уг төсөл нь СЦҮ болон турбины суурийн байгууламжаас гадна СЦҮ- ийн  үйлдвэрлэсэн цахилгааныг төслийн талбайн дэд станцруу дамжуулах зорилготой 18км урт газар доорх кабелийн сүлжээг мөн суурилуулна. Төслийн талбайд байрлах дэд станц нь үйлдвэрлэсэн цахилгааныг 34 км урт 110кВ-ын цахилгаан дамжуулах  агаарын шугамаар Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон Таван Толгой Дэд Станцад (ТТДС) дамжуулахаар төлөвлөжээ.  

Төсөл нь нүүрнээс хамааралтай дулааны цахилгаан станцыг бодвол хүлэмжийн хий ялгаруулдаггүй бөгөөд иргэдийн цахилгааны оргил цагийн ачааллыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах ач холбогдолтой. Энэхүү салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр жилд ойролцоогоор 230,000 тонн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж,  180,000 тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ. 

Мөн түүнчлэн дотоодын салхин цахилгаан станцаар ийнхүү эрчим хүч үйлдвэрлэснээр гаднаас импортлогдох нийт цахилгааны хэмжээг бууруулж, Монгол улсын дэд бүтэц буюу авто болон төмөр зам, эрчим хүчний дэд бүтэцийн хөгжилд хувь нэмрээ оруулах болно .

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.