2019 оны бүтээгч бизнесмэн -д нэр дэвшигч

Гантулга

Б.Гантулга

“ЛэндМН” ХК-ийн гүйцэтгэх захирал

Саналын тоо: 168423

Монголд хамгийн амжилттай яваа захирлуудын нэг нь Б.Гантулга билээ. Залууст үлгэр дуурайлал болж, урам зориг өгч яваа түүний ажлын гараа 2000 оны эхэн үеэс эхлэлтэй. “Хас” банк, “Моннис” группийн Маркетингийн захирлаар ажиллаж, 2012-2018 оны хооронд “Анак Аксис” ХХК, “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 30 настайдаа томилогдон ажиллаж байв. Харин энэ оноос эхлэн тэрбээр монгол хүний ур чадвар болоод оюуны бядыг дэлхийд харуулах боломжтой финтек салбарыг, тэр дундаа энэ салбарт магнайлан яваа “LendMN” компанийг сонгож, удирддахаар болсон. Б.Гантулга “Сайн удирдагч, сайн гүйцэтгэх захирал байна гэдэг бол зөвхөн нэг компанийн үйл ажиллагааг өргөжүүлээд зогсохгүй тухайн салбараа сайжруулдаг гэсэн үг байдаг” хэмээсэн удаатай.

ЛэндМН төслийг санаачлагчид нь анх 2015 онд Монгол улсад Номад инвест нэртэй компанийг байгуулан төслийн судалгааг эхлүүлсэн байна. 2016 оны эхэн гэхэд төслийн эхний шатны санхүүжилт болох 1 сая ам. долларыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл дээр үндэслэн хүлээн авч ЛэндМН төслийн техникийн шийдлийн хөгжүүлэлтийг эхлүүлсэн юм.

АНД Глобал компани нь Анд Системс ХХК болон ЛэндМН ББСБ ХК-ийн толгой компани бөгөөд группийн хөрөнгө оруулалт, стратеги болон менежментийн асуудлыг хариуцан ажилладаг. Анд Глобал компани нь дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байгаа бөгөөд компанийн үнэлгээ 30.4 сая ам.долларт хүрээд байна. ЛэндМН-ны загварыг Зүүн өмнөд ази Филиппин, Индонез, Япон улсуудад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

LendMN аппликейшнийг бүтээсэн буюу цаашид Монголын санхүүгийн брэнд үйлчилгээг олон улсын зах зээлд гаргахаар зорьж ажиллаж буй үүсгэн байгуулагч, санаачлагчдыг танилцуулж байна.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.