2019 оны бүтээгч бизнесмэн -д нэр дэвшигч

Тэлмэн

Г.Тэлмэн

Монгол Шуудан ХК-ийн Бизнес төлөвлөлт хариуцсан дэд захирал

Саналын тоо: 142858

  Дэлхийн дэвшилтэт технологид хүрсэн, чанартай, цогц үйлчилгээгээр хүн бүрийн шуудангийн хэрэгцээг төгс хангах нь бидний эрхэм зорилго мөн.


 

 

      Монголын морин өртөө шуудан нь үүсэл хөгжлөөрөө дэлхийн шуудан холбооны түүхэнд анхдагч тэргүүн зэргийн харилцаа холбооны нэгэн төрөлд тооцогддог юм. Монгол Улс дэлхийн асар өргөн уудам нутгийг эзлэн оршиж байсан үед буюу 1228-1241 онд Монголын эзэнт гүрний хаан ширээнд сууж байсан Чингис хааны гуравдугаар хөвгүүн Өгөдэй мэдээлэгч, захирагч нарыг бий болгон, морин өртөө байгуулсан нь шуудан харилцааны хувьд уургын улааг халж, мэдээлэл харилцаа дамжуулах сүлжээг үүсгэн байгуулсан томоохон дэвшил болжээ. Өртөө нь улам боловсронгуй болон хөгжсөөр ирсэн бөгөөд Ардын хувьсгал мандсан 1921 оны 7 дугаар сарын 19-нд Ардын засгийн газрын тэргүүлэгчдийн 6-р хурлын тогтоолоор Монгол улсын шуудан бичиг, Цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулсан нь одоогийн “Монгол Шуудан” ХК юм.

      Монгол улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч “Монгол Шуудан” ХК нь Монгол Улсын 21 аймаг, дүүргийн 22 Шуудангийн үйлчилгээний газар, 330 сум болон Улаанбаатар хотын 38 Шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан нийт 900 гаруй ажиллагсадтайгаар шуудангийн 30 гаруй нэр төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэн явуулж байна.

       Өнөөдрийн байдлаар улс, хот хоорондын шууданг 7 хоногт 3-6 удаа, аймгийн төв сум хооронд 7 хоногт 2-4 удаа,  сумаас 1200 гаруй багт 7 хоногт 1 удаа хүргэхээс гадна дэлхийн 200 гаруй улс оронтой, түүний дотор шуудангийн хамгийн шуурхай хэлбэр буюу буухиа шууданг 38 оронтой солилцож байна. Бид 30 гаруй мянган шуудангийн хайрцаг эзэмшигч, 200 мянга гаруй хэвлэл захиалагч, 10000-иад албан байгууллагад шуудангийн үйлчилгээг үзүүлж, жилдээ 10 сая гаруй ширхэг бичиг захидал, илгээлт, хэвлэлийг хаягт эзэнд нь хүргэж гардуулдаг.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.