2019 оны бүтээгч улс төрч -д нэр дэвшигч

Оргил

Ш.Оргил

Сэлэнгэ Аймгийн засаг дарга

Саналын тоо: 143222

Миний нутгийн ажилсаг хөдөлмөрч Сэлэнгэ түмэн маань өөр өөрсдийн ажилладаг салбар бүрдээ бахархам сайхан амжилт гаргаж амжилт бүтээлээр өрнүүн байгаад сэтгэл тэнэгэр байна.

Газар тариалангийн гол бүс нутгийн хувьд аймгийн удирдлагын баг “Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг эрхлэх стратегийн бүс нутаг болгох” саналыг Засгийн газарт уламжилснаар 2018 оны Засгийн газрын 131 дүгээр тогтоолоор “Газар тариалангийн бүс нутаг” болсон.

2019 он Сэлэнгэчүүдийн хувьд онцгой жил болж байна. Учир нь Атар газар эзэмшсэний түүхт 60 жилий ой энэ онд тохиож байгаа юм. Тиймээс ч эх нутгийнхаа хөрсөнд тарьж ургуулсан тариа будаагаар Эх орон ард түмнээ хангах эрхэм үүргээ үеийн үед бахдалтайгаар биелүүлж ирсэн манай тариаланчид арвин их ургац авах чин хүсэл эрмэлзэлтэйгээр хөдөлмөрлөж байна.  

Улс аймаг, тив дэлхийн тавцнаа Сэлэнгэ нутгийн зовхи нь өөдөө хүүхэд залуус эх орныхоо нэрийг дуурсган мандуулж бахдам амжилтуудыг гаргасаар байна.

Хамтын хүч дэмээр ололт амжилтаа  бататган, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, айл өрх бүрийн амьдрал ахуйг дээшлүүлэн бүтээлчээр ажиллаж хөдөлмөрлөцгөөе. 

Эрхэм Та бүхний хүсэл болгон  тань  биелж  хүн  бүр  инээд   хөөртэй, эрүүл энх,  өргөө  хотлоороо  дүүрэн жаргалтай байхын ерөөлийг өргөе.    

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.