2019 оны бүтээгч улс төрч -д нэр дэвшигч

Амартүвшин

О.Амартүвшин

UFC группийн ерөнхийлөгч

Саналын тоо: 147652

“UFC”-гийн О.Амартүвшин нь MCS компанийн “Спирт бал бурам”, Мобиком зэрэг компаниас ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд 23 настайдаа маркетингийн албаны захирал болсон 

25 настайдаа 2005 онд хувийн бизнесээ эхлүүлж, “UFC” группийг байгуулснаар залуу бизнесмений жагсаалтад өөрийн байр суурь эзлэх болсон юм.

Тэрбээр 2016 онд Булган аймгийн Ардчилсан намд бүртгүүлж, гишүүнийхээ үнэмлэхийг авсан. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд Булган аймгийн 10 дугаарт тойрогт АН-аас өрсөлдсөн юм. 

Тэрбээр группийн Ерөнхийлөгчөөс гадна Булган аймгийн АН-ын нутгийн зөвлөлийн дарга, Булганхангай бөхийн дэвжээний тэргүүн зэрэг сонгуульт албыг хашдаг.

2015 онд “Улаанбаатар” хотын худалдааны танхим байгуулахад гүйцэтгэх захирлаар томилогдсон. 

О.Амартүвшин нь "Шийвдэр гаргах, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхдөө дажгүй сайн гэж боддог. Энэ нь бизнес удирдлагын мэргэжил эзэмшсэн маань холбоотой байх. Олон хүчин зүйлийг тооцож, нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь бизнесийн хамгийн чухал зүйл. Зөв стратегийг сонгоход анхаарч, энэ тал дээрээ түлхүү ажиллаж ирсэн. Ажил дээр судалгаа хийх шаардлага байнга гарч ирдэг. Судалгаа хийхдээ ч дуртай. Хүмүүс юу хүсэж байна, хандлага хаашаа явж байна, бид яах ёстой вэ гэдгийг бодож, анализ хийдэг" гэж өөрийгөө тодорхойлжээ.

 

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.