2019 оны бүтээгч улс төрч -д нэр дэвшигч

Болортуяа

Ч.Болортуяа

iKon.mn сайтын Ерөнхий редактор, Монгол ТВ телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн хөтлөгч

Саналын тоо: 132442

Тэрээр "Өнөөдөр" сонинд сурвалжлагч,

GoGo.mn сайтад сэтгүүлчээс Ерөнхий редактор хүртэл ажиллаж байгаад

2013 онд iKon.mn -ийг үүсгэн байгуулалцсан юм. Сэтгүүл зүйн чанарыг ахиулах, ардчиллын бэхжүүлэхийн төлөө зорьдог тэрээр 2017 онд “Цагаан сонголт” хөдөлгөөнийг санаачилж, 2018 онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбогдсон улс төр, төрийн албан тушаалтнуудыг илрүүлэх дата сурвалжилгыг өөрийн багийн хамт хийж байв. Мөн энэ намраас Монгол ТВ-ийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болж, телевизийн салбарт хөл тавиад байгаа юм. Ингээд “Монголын Пулитцер” гэгддэг Ц.Балдоржийн нэрэмжит тусгай шагналыг хүртсэн

Хэвлэл мэдээлэл бол том хүч. Дөрөв дэх засаглал гэдэг шүү дээ. Үнэхээр мэргэжлийн түвшинд ажиллаж чадвал олон зүйлийг өөрчлөх боломжтой. Харин буруу ашиглавал ямар олиг байх вэ. Өнгөрсөн хугацаанд бидний хийсэн тодорхой ажлууд дээр боломжийн үр дүн гарсан гэж боддог. Жишээ нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Цагаан сонголт” буюу хуулинд байгаа боломжийг олон нийтэд сануулах ажлыг зохион байгуулснаар 100,000 сонгогч “Цагаан сонголт” хийсэн байдаг.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.