2019 оны бүтээгч улс төрч -д нэр дэвшигч

Ганзориг

В.Ганзориг

“Bat solution partners” компанийн удирдах зөвлөлийн дарга, Монголын дауны холбооны тэргүүн

Саналын тоо: 128011

Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Дэлхийн залуу манлайлагчдын форумд Монголоос өнөөг хүртэл 6 хүн сонгогдсон байдгийн нэг нь тэр юм. Тэрбээр саяхныг хүртэл Шунхлай группийн “Медиа групп” ХХК-ийг удирдан ажиллаж байгаад энэ 10-р сарын 1-нээс Bat Solution Partners компанийн ТУЗ-ийн даргын албыг хаших болжээ. Уншууртай, сонирхолтой блог хөтлөн, 2010 оны Монголын шилдэг бизнес блогчоор шалгарч байсан В.Ганзориг медиа салбарын хөгжил болоод оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө сэтгэлээ чилээж явдаг нэгэн.

Байршил: Монгол, Улаанбаатар хот
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Bat Solution Partners компанийн ТУЗ-ийн дарга
Сонгуульт ажил: Монголын Дауны Холбооны УЗ-ийн гишүүн, Монголын Тусгай Олимпийн хороооны УЗ-ийн гишүүн, 2014 оны Young Global Leather  буюу Дэлхийн залуу манлайлагч, IUJ буюу Японы олон улсын их сургуулийн fellow
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Хурдтайгаар, зарчимтай буюу ноён нуруутай ажиллах (integrity)

 

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.