2019 оны бүтээгч улс төрч -д нэр дэвшигч

Жаргалмаа

Р.Жаргалмаа

НҮБ-ын зөвлөх, мэргэжилтэн

Саналын тоо: 127905

ЗХУ-ын Эрхүү хотын Анагаах Ухааны Их сургуулийг 1995 онд хүүхдийн их эмч мэргэжлээр төгсөж, Япон улсын Засгийн Газрын “Залуу лидер” хөтөлбөрийн тэтгэлгээр Нагоягийн Их сургуульд Эрүүл мэндийн удирдлагын магистр зэрэг хамгаалжээ. Швейцарь, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн, Боловсролын доктор зэрэгтэй. Тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүүхдийн сан, ОУ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага зэрэг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудад эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн мэргэжилтэн, гадаад зөвлөхөөр Монгол,Афганистан, Вьетнам, Узбекстан, Тажикстан, Бангладеш, Мьянмар /Бирм/, Филиппин зэрэг оронд ажиллаж байсан. Орос, Англи, Япон хэлний мэдлэгтэй 

Хүн ам олонтой, 2015 оны байдлаар 168 сая хүнтэй гэж тоологджээ. Кокс-Базар хот бол Бенгалийн булангийн эрэгт оршдог бөгөөд өнгөрсөн жилээс дүрвэгч,цагаачдын лагерь майхан хот болжээ. Энд хэдэн зуун мянган рохинджа үндэстнүүд дүрвэн ирдэг. НҮБ-ын Дээд комиссиарын газраас мэдэгдэж буйгаар, өнгөрсөн долоо хоногт 409 мянган хүн орон гэрээ орхиж ийш иржээ. Ийм л нутагт Р.Жаргалмаа ажиллаж байна. 

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.