2019 оны бүтээгч улс төрч -д нэр дэвшигч

Мөнхдөл

Б.Мөнхдөл

Cover Mongolia зах зээлийн мэдээллийн үйлчилгээний компанийг үүсгэн байгуулагч, захирал

Саналын тоо: 130160

Cover Mongolia-гийн Мөнхдөлийг интернэт орчинд хэдэн жилийн өмнөөс эчнээ мэддэг байлаа. Өнгөрсөн жил Forbes Mongolia сэтгүүлийн "40 хүртэлх 40" жагсаалтад багтсанаас нь үүдээд арай илүү мэддэг болсон. Монголд болж буй үйл явдал, Монголтой холбоотой мэдээнүүдээс эдийн засаг, улс төрийн чухал мэдээллүүдийг хураангуйлан өдөр бүр newsletter хэлбэрээр гадаадын голдуу харилцагч байгууллагууддаа түгээдэг Cover Mongolia компаниа тэр 2013 онд үүсгэн байгуулжээ. Анх брокероор ажлын гараагаа эхэлж, дараа нь Австралийн компанид ажиллаж байхдаа ажлынхандаа байнга илгээдэг байсан мэдээллийн тоймоо ийн бизнес болгосон гэдэг. Б.Мөнхдөл ялангуяа хөрөнгө оруулалтын орчны талаар голлон судалж, энд тэнд болж буй хөрөнгө оруулалтын чуулганд идэвхтэй оролцож, энэ сэдвээр гадаад дотоодын медиад тогтмол яриа өгдөг. Үүний зэрэгцээ олон холбоо, төрийн бус байгууллагад удирдах ажил хийдэг, нийгмийн өндөр идэвхтэй нэгэн юм.

Байршил: Монгол, Улаанбаатар

Одоо хашиж буй ажил, албан тушаал: Cover Mongolia зах зээлийн мэдээллийн үйлчилгээний компанийг үүсгэн байгуулагч, захирал

Сонгуульт: Нийслэлийн 11-р Сургууль Төгсөгчдийн Холбооны тэргүүн, Хилийн Чанад Дахь Монголчуудын Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Impact салбарын 2016 оны дэд ерөнхийлөгч, Цахим Өртөө холбооны удирдах зөвлөлийн гишүүн

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.