2019 оны бүтээгч улс төрч -д нэр дэвшигч

Санасэр

С.Санасэр

“Цахим өртөө” Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш

Саналын тоо: 125994

 Харвардын их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан “Цахим өртөө” Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш

“Улс төрд  шинэ Манлайлагч” гэх төслийг цаг үедээ тохирсон, санал санаачлага гаргадаг, шинэ улс төрчийг бий болгох зорилготой гэж байгаа ч би түүнээс ч илүү өргөн хүрээтэй ажил гэж харж байгаа. Манай улс залуучууд голлосон залуу боловсон хүчний харьцангуй их нөөцтэй улс. Нөгөө талаас улс төрчдийн үйл ажиллагаанаас маш олон хүмүүсийн амьдрал хамаардаг төрийн оролцоотой зах зээлийн эдийн засагтай нийгэмд бид амьдарч байна. Хүн болгонд эх орон, хөгжил дэвшлийн төлөө бодож явдаг зүйл байдаг учраас нийгмийн идэвхтэй манлайлагч залуучууд уг төсөлд түлхүү оролцоно гэж бодсон. Магадгүй  улс төр, нийгмийн салбарт цөөн ч хамаагүй шинэ залуус тодроод гараад ирвэл энэ нь одоо байгаа болон ирээдүйд орж ирэх манлайлагчдын хэмжүүр, дунд нь бий болох томоохон түлхэц  хөшүүрэг болох байх гэж харж байна. Ийм орон зай бидэнд хэрэгтэй байгаа учраас энэ төсөл явагдаж байгаа болов уу. Харин үлдсэн шилдэг залуус нь эдийн засаг нийгмийн хүрээний шилдэг загвар гаргаж монгол улсын хөгжлийн нэгдсэн цогц бодлогод түрлэг нэмэх учиртай.

2008 оноос хойш компанийн засаглалын чиглэлээр судалж байна. Тухайн үед хувийн өмчийн компанийн гүйцэтгэх удирдлагын багт ажиллаж байхдаа өмчийн эзэд, компанийн гүйцэтгэх удирдлагуудын хооронд зөрчилдөөнтэй асуудлууд байгааг анзаарсан.

Мэргэжлийн гүйцэтгэх удирдлагыг гаднаас авч ажиллуулахад өмчийн эзэд болон удирдлагын хооронд олон асуудал үүсэж байдаг. Эсвэл хоёр юм уу түүнээс олон тоотой хүн, компаниуд хөрөнгө, капиталаа нийлүүлж үйл ажиллагаа явуулахад мөн адил асуудлууд үүсдэг. Нөгөө талаас мэргэжлийн гүйцэтгэх удирдлагатай эсвэл нээлттэй буюу олон талын өмчлөлтэй компаниудын гүйцэтгэл, үйл ажиллагаа амжилттай явагдаж байгааг бид гадна, дотны судалгаа, жишээнүүдээс харж болно. Амжилттай гэдэг нь шилдэг технологи, мэдлэгийг эзэмшиж, бүхий л оролцогч талуудад үр ашигтай үйл ажиллагаа явуулж, нийгэм хүрээлэн буй орчиндоо хариуцлагатай ажиллаж, санхүүгийн болон санхүүгийн бус гүйцэтгэлүүд нь маш сайн байна гэсэн үг. Өнөөдөр Монголын ихэнх компани нэг хүний эсвэл нэг гэр бүлийн өмчлөлтэй, дотоодын сул өрсөлдөөнтэй зах зээл дээр ажилладаг, тааруу гүйцэтгэлтэй байна. Өмчийн эзэд ихэвчлэн өөрсдөө гүйцэтгэх удирдлагаа хийж байна. Тэгвэл гадагшаа чиглэсэн, өндөр технологи эзэмшсэн, сайн гүйцэтгэлтэй болон хариуцлагатай компаниуд илүү сайн засаглалтай байгааг олон улсын болон дотоодын нөхцөл байдлууд дээр илүү нарийвчлан судалж учир шалтгааныг нь хайж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл компаниудын хөгжлөөр дамжуулан хөгжлийг хэрхэн бий болгох ч гэж ойлгож болно.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.