2019 оны бүтээгч улс төрч -д нэр дэвшигч

Гантулга

Д.Гантулга

Хөдөлмөрийн Үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн дарга

Саналын тоо: 127458

"Бид анх Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байсан. Учир нь эхний төсөл дээр урагшилсан заалтууд байсан. Гэтэл хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр буюу өчигдрийн байдлаар нэмж өөрчлөх гэж байсан үндсэн заалтуудаасаа ухарлаа.

Тухайлбал, Өнөөдөр бидэнд бодлого ярьдаг, улсынхаа хөгжлийн төлөө иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх нам, төр хэрэгтэй болохоос биш намчирхалыг бий болгож, намын хатуу гишүүнчлэлээр хуваадаг системийг хүсэхгүй байна. Гэтэл иргэдийг 20 мянган хүний хатуу гишүүнчлэлтэй байж нам байгуулах тухай заалтыг Үндсэн хуульд оруулахаар шийдсэн.

Мөн Засгийн газрын тогтвортой байдлын амин сүнс болсон кабинетын зарчим, Ерөнхий сайд нь баг бүрдүүлж, хариуцлагаа бүрэн хүлээх тогтолцоог хэлэлцүүлгийн үеэр таван удаа унагаалаа. 

Сүүлийн жилүүдэд Засгийн газар дунджаар 1.8 жилийн настай болчихсон бөгөөд хоёр жил хүрэхгүй хугацаанд Засгаа томилдог болсон. Энэ нь нөгөө л тендер зарладаг, авлигаждаг, төсвөө хувааж идэх гэсэн бохир зүйлийг бий болгож байна.

Үүнийг кабинетын зарчмаар ажиллаж байж үүнийг устгах байсныг өчигдөр хойшлуулчихсан.

Ардчилсан намынхан нь өчигдрийн хурлыг хаяж гарсан. Тиймээс шинэ Үндсэн хууль нь зөвхөн Монгол Ардын намын хууль болж батлагдах эрсдэлд хүрээд байна.

Түүнчлэн Сонгуулийн тогтолцоогоор Монгол Улсыг 76 жижиг хэсэгт хувааж төсвийн мөнгийг хэдэн тийш нь татдаг зарчмыг өөрчлөх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэ мэт зохисгүй байдлыг зогсоох ёстой.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.