2019 оны бүтээгч бизнесмэн -д нэр дэвшигч

Тунгалаг

Д.Тунгалаг

Денимон ХХК-ийн ерөнхий захирал URBAN брендийг үүсгэн байгуулагч

Саналын тоо: 167621

Денимон ХХК нь 2009 оны 5 дугаар сард байгууллагдсан бөгөөд Монгол оронд жийнсэн хувцасны үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгын үүднээс Деним ( жийнс хийдэг үндсэн материал далайн эргийн итали улсын нэгэн тосгоны нэр энэ тосгонд анх дарвуулт завины хуучин материалаар ажлын хувцас хийж эхэлснээр дэлхийг бүрхсэн жийнсэн хувцасны түүх эхэлжээ Монгол хэмээх нэрний хоршил болох ДЕНИМ МОНГОЛ“ДЕНИМОН” нэртэй компанийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулснаар Монгол улсад жийнсэн хувцасны үйлдвэрлэл байгуулах мөрөөдөл анхлан бий болж эхэлсэн билээ.

Монголд анх удаа Загвар зохион бүтээлт, Эсгүүр, Оёдол, Угаалга цайруулалт, Гүйцэтгэлийн зэрэг жижиг хэмжээний цехүүдийг бий болгон ажиллаж бүтэн нэг жилийн хугацаанд жийнсэн хувцасны үйлдвэрлэлийг байгуулах, ажилчдыг сургаж дадлагажуулах, бүтээгдэхүүнийг дэлхийн стандарт баримтлах 27 стандартад хүргэх зорилгоор шургуу ажиллаж 2013 оны нэгдүгээр улирлаас зах зээлд борлуулалт хийж URBAN JEANS брэндийг хөгжүүлж амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

Бид одоогоор 130 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр деним материалаар:

  • Өмд
  • Хүрэм
  • Цамц
  • Ажлын хувцас зэргийг үйлдвэрлэж байна.

    Дээрх нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчдийн хүсэн хүлээж байсан эрэлт хэрэгцээнд бүрэн нийцэж талархал магтаалын үгс олонтаа хүртэж худалдан авагчдын тоо хандалт нэмэгдэж байгаа нь энэ чиглэлийн үйлдвэрлэл хөгжих, монголчууд өөрсдөө хөнгөн үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэн хувцасаа бүрэн дүүрэн хийж дэлхийд загвар, ур хийцээрээ хүчтэй өрсөлдөх цаг үе ойртсоныг илтгэж байгаа билээ. Бидний ЭРХЭМ ЗОРИЛГО Дэлхийд тэргүүлэгч брэнд бүтээгдэхүүн гаргаж, олон улсад Монгол улсын өрсөлдөх чадварыг байнга өсгөн нэмэгдүүлэхэд оршино.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.