2019 оны бүтээгч бизнесмэн -д нэр дэвшигч

Сайнжаргал

НСайнжаргал

Шар доктор ХХК-ны ерөнхий захирал

Саналын тоо: 164550

2001 онд ХБНГУ-д сурч байхдаа эхнэртэйгээ анх танилцсан минь миний амьдралын хамгийн чухал цаг мөч байлаа. Эхнэр бид хоёр удаан ярилцсаны эцэст байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэхээр чацарганыг сонгож 2006 онд судалгааны ажилдаа орсон.

Учир нь чацаргана жимс бол дэлхий дээр Орос, Хятад, Монгол зэрэг тун цөөн оронд ургадаг. Тэдгээрээс манай орны эрс тэс уур амьсгалд ургадаг жимс илүү чанартай гэж хэлж болно. Жимсний төрлүүдээс зөвхөн чацарганад л тос агуулагддаг. Тосонд нь Омега төрлийн бүх тосны ханаагүй хүчлүүд агуулагддагаас гадна шүүс нь маш олон төрлийн амин дэмтэй байдаг.

Ингээд 2011 онд шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулахад ХБНГУ-д сурсан минь их хэрэг болсон гэж хэлж болно. Өөрсдөө зураг төслөө гаргахаас өгсүүлээд ихэнх тоног төхөөрөмж, технологийг тэндээс нэвтрүүлж, бүтээгдэхүүнээ Япон, Тайван, Герман улс руу экспортолдог болсон. Тэдгээр улсууд өдгөө Шар Докторын тос, шүүсийг гоо сайхан ба хүнсний салбарт хэрэглэж байна. Бид бизнесээ анх эхлүүлэхдээ л монгол хүн бүрд зориулсан монгол бүтээгдэхүүн хийж, монгол компанийн соёл бий болгохыг үнэт зүйл хэмээн тодорхойлсон. Шар Доктор бол сайн тоног төхөөрөмжөөс илүүтэй бидний үнэт зүйл, үзэл баримтлал, сэтгэл зүрхнээс урган гарсан бүтээгдэхүүн юм.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.