2019 оны бүтээгч бизнесмэн -д нэр дэвшигч

Гантуяа

Г.Гантуяа

“Nomadic Сontent” компанийн ерөнхий захирал

Саналын тоо: 162343

Nomadic content” компани нь байгууллагын зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэн, хэрэглэгчийн боловсролд зориулсан контентийг бэлтгэж эхэлсэн. Одоогоор компаниудтай урт хугацааны гэрээ байгуулан, зар сурталчилгааны эх бэлтгэх ажлыг гүйцэтгэж байгаа. Форматын хувьд дүрс бичлэг, гэрэл зураг, анимейшн, текст хэлбэрээр байж болно. Мөн хүүхдийн ном, хүүхэлдэйн кино, дуу, нэвтрүүлэг, төрөл бүрийн тоглоом зэрэг үндэсний цогц контентийг бүтээх зорилготой “Ботгохон” төсөл дээр төвлөрөн ажиллаж байна. Монголын соёл урлагийн салбарт үндэсний хүүхдийн контент маш дутмаг, зах зээл нь хөгжөөгүй байгаа. Тиймээс “Ботгохон” төслийг өөрийн хүсэл тэмүүлэл, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд заавал хийх ёстой ажил болохыг ойлгосон учраас компаниа байгуулсныхаа дараахан хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн бид шинэ үеийн залууст зориулсан Lead.style хэмээх мэдээллийн вэб сайтыг хөгжүүлэн ажиллаж байна. Бид уншигчдад хөгжих, боловсрох, урам зориг авах бүхий л мэдээллийг хүргэх зорилготой.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.