2019 оны бүтээгч бизнесмэн -д нэр дэвшигч

Баттогоо

Ч.Баттогоо

Монгол Микрон Кашмер ХХК-ийн ерөнхий захирал

Саналын тоо: 148368

Манай компани 2005 онд Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш цар хүрээгээ улам бүр өргөжүүлж өөрийн арвин туршлагыг хуримтлуулж ирсээр байна.

Тус компани нь 80 орчим ажилчин албан хаагчидтайгаар, жилд дунджаар 150-200 тонн ямааны ноолуур боловсруулан гаргах хүчин чадал бүхий БНХАУ–ын сүүлийн үеийн F-186A маркийн самнах, хялгас ялгах, сэгсрэх буюу бутлах, пресслэх зэрэг машин тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож хамгийн сайн чанарын самнасан ноолуурыг үйлдвэрлэн MNS стандартын шаардлагын дагуу түүхий эдийг монгол улсын 18 аймаг сумдад ажиллах компанийн түүхий эд бэлтгэлийн агент, төлөөлөгчийн газраар дамжуулан чанарын өндөр түвшинд бэлтгэн нийлүүлэхээс гадна самнасан ноолуурыг Англи, Герман, Швейцар, Солонгос, Хятад зэрэг улс орнуудад экспортлож ирсэн бөгөөд улс орны экспортын орлогыг нэмэгдүүлэх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахын зэрэгцээ иргэдийг ажлын байраар хангахад өөрийн зүгээс зохих хүчин зүтгэлийг гарган ажиллаж байна. Цаашид олон улсын ISO-9002-2000 чанар шалгах системийг нэвтрүүлж ажиллах зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.