NEXT STOP Бүтээн байгуулагчдын наадам

Монголын Залуучуудын Холбоо NS  бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадмыг 1992 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд 27 дахь удаагийн наадмыг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөрө зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Next Stop наадмаар 2017 он хүртэл нийгэм улс төрийн ТОП залуу, эдийн засаг бизнесийн ТОП залууг тус тус шалгаруулдаг байсан бол 2017 онд шилжилтийн 25 жилээ дүгнэн шилжилтийн 25 жилийн нийгэм улс төрийн ТОП залуу, шилжилтийн 25 жилийн эдийн засаг бизнесийн ТОП залуусыг тодруулж, бүтээн байгуулалтын цаг тооллыг зарласан билээ. Бүтээн байгуулалт гэж өнгөрсний ирээдүйг өнөөдөр бүтээх 3 цагийн хэлхээнд 1000 жилийн түүх мөр дээр, ирэх 1000 жилийн хараа сунган үйл хэрэг, үүх түүхээ бүтээх хэмээн тодорхойлж Бүтээн байгуулалтын цаг тооллыг зарласан.

Иймд  Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн мянган жилийн их бүтээн байгуулалт, өвгөдийн үйл хэргийг мөнхөлж, өнгөрсөн 100 жилийн бүтээн байгуулалтыг дархалж, шилжилтийн 25 жилийн түүхийн мөрийг хүндэтгэж МЯНГАНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ЗУУНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТууд дээр үндэслэж  ирээдүйн бүтээн байгуулагчдын үйл хэргийг өргөж, үнэлж, урамшуулна.

Ийнхүү  бүтээн байгуулалтын цаг тоолол эхэлсэн 2017 оноос Бүтээгч улс төрч залуу, Бүтээгч бизнесмэн залуусыг тодруулж эхэлсэн бөгөөд  2019 оноос дээрх 2 шалгаруулалтаас гадна Бүтээн байгуулалтын бүрэн бүтэн төслийг шалгаруулан алдаршуулж байхаар төлөвлөлөө.

Буцах
Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.