Image
Төсөл удирдагчид нэр дэвшигч
БИЗНЕСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ЦАГААН ЦОМ
Хоорохын БАДАМСҮРЭН
Саналын тоо: 150404

Уулын баяжуулах ЭРДЭНЭТ үйлдвэр / Хоорохын БАДАМСҮРЭН /


Байгууллага, багийн танилцуулга

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий Захирал

Төслийн хураангуй

“Эрдэнэт vйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдены хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр юм. 1978 онд хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан. Жилд 26 сая тонн хvдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг. “Эрдэнэт vйлдвэр" ТӨҮГ Финляндын “Оутокvмпv” (Outokumpu Oyj), Австралийн “Бейтмэн Инженеринг” (Bateman Engineering Ltd.), “Пэсифик Оур Техноложи” (Pacific Ore Technology Ltd.), Их Британийн “Брvк Хант” (Brook Hunt & Associates Ltd.), АНУ-ын “Фелпс Дож” (Phelps Dodge) корпораци, “Кей-Ди Инженеринг” (KDEngineering) компани, Өмнөд Солонгосын “Самсунг” (Samsung) корпораци зэрэг уул уурхай, өнгөт металлургийн салбарын манлайлагч нартай тvншийн нягт холбоотой хамтран ажиллаж байна.

Зорилго, товч мэдээлэл

Алсын хараа:
“ДЭЛХИЙН ЖИШИГ, МОНГОЛЫН БАХАРХАЛ КОМПАНИ БАЙНА”
     "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, жишиг болохуйц стандарт үйл ажиллагаатай, Монгол улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг, үлгэр жишээ засаглал бүхий компани байна.

Эрхэм зорилго:
БИД, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ЭРХЭМЛЭН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ.
     Бид нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт үзэл баримтлалыг эрхэмлэж, ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээгээ хангах боломжийг хязгаарлахгүйгээр оролцогч талуудын ялангуяа бүс нутгийн оршин суугч иргэдийн эрхийг дээдэлсэн, байгаль орчин, хүн амьтны бие махбодод хор хохиролгүй, мэдлэг, туршлагад тулгуурласан, хууль ёсонд нийцсэн, ил тод үйл ажиллагаа явуулж, хөгжлийн үр шимийг хүн бүхэнд хүргэнэ.

Үнэт зүйлс:
- Аюулгүй байдал ба эрүүл мэнд
     Бид ажилтан бүрийн аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийг эрхэмлэнэ.
- Ёс зүй, хариуцлага
     Бид бие биенээ хүндэтгэн, үнэнч шударга, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллана.
- Байгаль орчин
     Бид байгаль орчны тэнцвэрийг хадгалан, ногоон хөгжлийг дэмжинэ.
- Хамтын хүч
     Бид хамтын шийдвэр гаргаж, багийн гишүүн бүрийн оролцоотойгоор ажлыг үр бүтээлтэй, цаг хугацаанд нь гүйцэтгэнэ.
- Инноваци
     Бид шинэ санаачилгыг хөгжүүлж, шинэлэг арга барилаар үнэ цэнийг бий болгоно.

Уриа:
     Ард түмний итгэл
     Анд түншийн найдвар
     Ажилчин бидний бахархал

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.