Image
Төсөл санаачлагчид нэр дэвшигч
НИЙХМИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ХАР ЦОМ
Next Level хип хоп хөтөлбөр
Саналын тоо: 53207

Next Level хип хоп хөтөлбөр / Next Level хип хоп хөтөлбөр /


Байгууллага, багийн танилцуулга

АНУ-ын Төрийн Департамент, Чапэл Хилл дэх Хойд Каролинагийн Их сургууль болон Мэридианы Олон улсын төвийн хамт

 

Төслийн хураангуй

2019 оныг АНУ-МУ хоёр орны засгийн газар хамтран “Монгол, Америкийн залуучуудын жил” болгон зарласаны хүрээнд Next Level  (Дараагийн шат) олон улсын хөгжим соёлын солилцооны хөтөлбөрийг Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ энэ 9-р сард Монгол Улсад зохион байгуулах гэж байна.  Next Level хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол соёлын асуудал эрхэлсэн товчоо, Мэридианы Олон улсын төв, Чапел Хилл дэх Хойд Каролинагийн Их Сургууль зэрэг байгууллагууд хамтран, олон улсад суугаа АНУ-ын Дипломат төлөөлөгчийн газруудын туслалцаа, тус орнуудын боловсрол, урлаг соёл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг. 2019 оны турш энэхүү хөтөлбөр нь Боливи, Этиоп, Йордан, Балба, Перү, ОХУ болон Монгол гэсэн долоон улсад хэрэгжин, Америкийн хип хоп урсгалын ур чадвар бүхий элч төлөөлөгчдөд 2 долоо хоног үргэлжлэх соёлын солилцооны хөтөлбөр удирдан явуулах бололцоо олгосон.

Зорилтуудын хүрээнд:

Сургалтууд: Next Level Академи

Сургалтууд бүртгэлээс шалгарсан оролцогчидтой өдөр бүр 3 орчим цаг үргэлжилнэ. Дөрвөн өөр төрлийн сургалтууд нэгэн зэрэг явагдах бөгөөд үүнд: бүжиг (брейкинг), бийтмэйкинг, DJ, ба МС гэсэн чиглэлүүд орно. Тус бүр 10-15 оролцогчидтой явагдсан.

Чөлөөт тоглолт (Жэм сэйшн)
Америкаас ирэх багш нар болон уран бүтээлчид, Монголын мэргэжил нэгтнүүдтэй (зөвхөн хип хоп гэлтгүй, үндэсний урлагийн уран бүтээлчид ч байж болно) хамтран уулзалт зохион байгуулж, хамтарсан жэм сэйшн хийсэн.  Хамтын ажиллагаа, чөлөөт тоглолт амжилттай хэрэгжвэл, хөтөлбөрийн эцсийн нээлттэй тоглолтод хамтарсан бүтээлээ тайзнаа тавьж олны хүртээл болсон.


Концерт: Next Level нээлттэй тоглолт
 Америкаас ирсэн уран бүтээлч, багш нар болох зохион байгуулагч Кэйн Смего нараар ахлуулсан Нью Йоркын Ди Жэй Эксэсс, Лос Анжелесын брейк бүжигчин Стантмэн, Денверийн бийтмэйкер, Ди Жэй Эй-Эл, Нью Мексикогийн реппер Эй. Билли Фри нарын хоёр долоо хоногийн сургалт семинарын оргил хэсэг нь байсан юм. Сургагч багш бүр Монголын өнцөг булан бүрээс, түүнчлэн Өвөр Монгол, Тува, Оросоос ирсэн 20-иод сурагч бүхий дөрвөн бүлэгт Ди Жэй төхөөрөмж дээр ажиллах, хөгжмийн найруулга, реп болон бүжгийн чадварыг дараагийн түвшинд гаргах сургалт явуулсан юм. Сургалтад хамрагдсан 80 гаруй сурагч, уран бүтээлчид  2019 оны 9-р сарын 27-нд болсон Улаанбаатар Чуулгын уран бүтээлчидтэй хамтран энэхүү хаалтын тоглолтоороо Америк, Монголын соёлын уламжлалт болон орчин үеийн урлагийг хослуулсан үзүүлбэрүүд гарган цогц тоглолт хийж чадлаа. Сургалтанд оролцогчдыг өөр өөр газрын, харилцан адилгүй туршлага, гарал үүсэлтэй нийт 250 гаруй өргөдөл гаргагч нараас сонгож оролцуулсан байна. 
 

Зорилго, товч мэдээлэл

Зорилго:

Next Level бол олон улсад суугаа АНУ-ын Дипломат төлөөлөгчийн газрууд, тус орнуудынхаа боловсрол, урлаг соёл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг, аль болох олон төрөл талуудыг – ялангуяа Америк соёлтой танилцах боломж тэр бүр олддоггүй хүүхэд залуучуудыг – оролцуулж чаддаг, 2014 оноос хойш хэрэгжиж буй, дэлхийн 30-аад улсад хүрсэн, олон улсын боловсрол ба соёлын солилцооны хөтөлбөр юм. АНУ-МУ хоёр орны засгийн газар хамтран 2019 оныг “Монгол, Америкийн залуучуудын жил” болгон зарласны хүрээнд энэхүү хөтөлбөр хэрэгжиж байна. АНУ-ын хип хоп уран бүтээлч, багш нар Монголын уран бүтээлчид, хөгжимчидтэй хамтран сургалт, лекц-үзүүлэн тоглолт, мастер класс, албан ба албан бус амьд тоглолт зэргийг зохион байгуулна. Өдөр бүр явагдах сургалт нь хөгжмийн болон энтрепренюр сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлж, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх стратегийг эзэмшүүлэхийг зорино. Хөтөлбөрийн төгсгөлд зохион байгуулах тоглолт нь солилцооны хөтөлбөрийг дүгнэх арга хэмжээ болох бөгөөд Америк уран бүтээлчид мэргэжлийн өндөр төвшний хөгжмийн зэмсгээ цаашдын хөгжмийн сургалт, хөгжил дэвшилд нь хувь нэмэр оруулах зорилгоор орон нутгийн түншлэгч уран бүтээлчдэд хандивлана.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.