Image
Төсөл хэрэгжүүлэгчид нэр дэвшигч
НИЙХМИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ХАР ЦОМ
"Залуусын дуу хоолой” чуулга уулзалт
Саналын тоо: 210582

"Залуусын дуу хоолой” чуулга уулзалт / "Залуусын дуу хоолой” чуулга уулзалт /


Байгууллага, багийн танилцуулга

Чуулга, уулзалтын үндсэн зохион байгуулагчаар Азийн Сан, “Митчелл” сан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Уорлд Лөрнинг, Чех Каритас, Мерси Кор, Дэлхийн зөн ажилласан.

Төслийн хураангуй

"Залуусын дуу хоолой” чуулга уулзалт Улаанбаатар хотноо энэ оны зургадугаар  сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Чуулга уулзалтаар Монголын 18-35 насны 1,000 орчим залуус цуглаж, сайн засаглал, залуучуудын улс төрийн оролцоо зэрэг чухал асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, санал солилцоно. Түүнчлэн, ардчилал, авлига, бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг нэн чухал асуудлаар дуу хоолойгоо нэгтгэх юм. Арга хэмжээ зохион байгуулагдах хоёр өдрийн турш дээрх сэдвүүдээр өргөн хүрээний хэлэлцүүлэг, илтгэл, семинар, үзэсгэлэн зохион байгуулагдах учир залууст тулгамдаж буй асуудлыг чөлөөтэй хэлэлцэх талбар болж өнгөрсөн юм.

Чуулга уулзалтын хүрээнд явагдсан хэлэлцүүлгийн сэдвүүд:

  • Бид үеийн үед юуг эрхэмлэх ёстой вэ? – Үе хоорондын яриа
  • Мэдээллийн агуулгыг ялган танихад суралцах нь: Хуурамч мэдээлэл, баримт, үзэл бодлын ялгаа
  • Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ба залуусын оролцоо
  • Хотын үйлчилгээ – Сайн засаглал
  • Залуус ба Тогтвортой хөгжлийн зорилтууд
  • Залуусын оролцоо
  • Төсвийн ил тод байдал ба мэдээллийн хүртээмж
  • Хог хаягдлаас баялаг руу – 3R Монголд
  • Залуу сонгогчийн боловсрол
  • Улс төрийг шинээр тодорхойлох нь
  • Залуусын бизнес эрхлэлт
  • Авлига бас ёс зүй

Хоёр өдрийн хуралдааны дүнд харахад ажил мэргэжил, амьдран суугаа хот, орон нутаг үл хамааран залуус амьдралаа өөрсдөө цогцлооно, зална, хэн нэгний үг, сургаар амьдралаа авч явмааргүй байна гэдгийг хэлж байлаа.

“Залуусын дуу хоолой” чуулга уулзалтын төгсгөлд тэд үе, тэнгийнхэндээ хандан уриалга гаргасан. 

 

Зорилго, товч мэдээлэл

 Монгол Улсын 18-35 насны  1200 гаруй залуусын төлөөлөл оролцож, эрэн сурвалжилах сэтгүүл зүй, сайн засаглал, тогтвортой хөгжлийн зорилтууд, нийгэм дэх залуусын оролцоо зэрэг сэдвүүдээр салбар хэлэлцүүлэг өрнүүлж, залуусаас дэвшүүлсэн шинэлэг санаануудыг шийдвэр гаргах төвшинд хүргэх

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.