Image
Төсөл санаачлагчид нэр дэвшигч
НИЙХМИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ХАР ЦОМ
«Халхын гол дээр байгуулсан гавьяа» дөрвөн ангит баримтат кино
Саналын тоо: 208964

«Халхын гол дээр байгуулсан гавьяа» дөрвөн ангит баримтат кино / «Халхын гол дээр байгуулсан гавьяа» дөрвөн ангит баримтат кино /


Байгууллага, багийн танилцуулга

ОХУ-ын Зэвсэгт хүчний «ЗВЕЗДА» ТВ 

Төслийн хураангуй

Халх голын Ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Зэвсэгт хүчний «ЗВЕЗДА» Радио, телевизийн компани Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй (МҮОНРТ) хамтран тэрхүү мөргөлдөөний өмнөх үйл явдлууд, Халхын гол дээр болсон байлдааны ажиллагаанууд болон тэр үеийн дэлхийн томоохон гүрнүүдийн ашиг сонирхол, зөрчилдөөний тухай өгүүлэх «Халхын гол дээр байгуулсан гавьяа» дөрвөн ангит баримтат киног бүтээжээ.

2019 он. Монголын тал нутаг. Халхын гол. 80 жилийн өмнө энд Зөвлөлт, Монголын мянга мянган цэрэг, офицерууд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэд яагаад ЗХУ-ын хилээс хэдэн зуун км-ын зайд япончуудтай тулалдсан бэ? Квантуны арми яах гэж алсын Японоос энэхүү тал нутагт ирсэн бэ? Монголын ард түмэн яагаад одоо хүртэл Зөвлөлтийн маршал Георгий Жуковт талархсаар байдаг юм бэ? Халхын гол дээр тэртээ олон жилийн өмнө болсон мөргөлдөөнийг өдгөө ч гэсэн Орост, Монголд болон Японд өөр өөрөөр үнэлдэг ч тэртээх үйл явдлууд ба Зөвлөлт-Монголын цэргүүдийн ялалт нь дэлхийн түүхийн замналыг өөрчилсөн гэдэгт бүгд санал нэгддэг!

Зорилго, товч мэдээлэл

Халх голын Ялалтын 80 жилийн ойд зориулан баримтат кино хийж хойч үедээ үлдээх

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.