Image
Төсөл санаачлагчид нэр дэвшигч
БИЗНЕСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ЦАГААН ЦОМ
Б.ЭНХ-ОЮУН
Саналын тоо: 53605

Эм Ар Брэндийн "МОНГОЛ ЦҮНХ" төсөл / Б.ЭНХ-ОЮУН /


Байгууллага, багийн танилцуулга

Анх 2012 онд ажлаа эхлүүлэхээр судалгаа хийж байх үед Монголд зарагдаж байсан арьсан бүтээгдэхүүнүүд ихэнх нь импортын арьсаар хийгддэг гэдгийг мэдээд маш их гайхаж байлаа. Монгол улс олон сая малтай, олон арьс боловсруулах үйлдвэртэй мөртлөө бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар нь импортын арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард түмэн нь импортын арьсан бүтээгдэхүүн хэрэглээд амьдарч байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байсан юм. Тухайн үед Монгол арьсны боловсруулалтын төвшин муу, хатуу даргар, халуун оронд очвол шивтэр үнэртэхээс гадна үнийн хувьд өндөр байсан тул хэн тийм арьс худалдан авч бүтээгдэхүүн хийх билээ дээ. Энэ бүхэнд хэнийг ч буруутгах арга байгаагүй юм. Гэвч Монголын минь нэг үнэ цэнэтэй баялаг бол мал түүний арьс шир яах аргагүй мөн тул энэхүү баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж үнэ цэнийг нь өсгөж Монголдоо төдийгүй Дэлхийд үнэлэгдсэн Монгол арьсан брэндийг бий болгохын төлөө ярих биш хийх хэрэгтэй, гарц гаргалгааг олох хэрэгтэй хэмээн өөртөө зорилго тавиад энэхүү салбарлуу сэтгэл шулуудан орсон билээ. Ийнхүү Монгол арьс буюу MR брэнд эхэлсэн түүхтэй

Төслийн хураангуй

Монгол улсад бүртгэлтэй Эм Ар Брэнд ХХК нь эрх зүйн хувьд Хязгаарлагдмал Хариуцлагын хэлбэрээ хадгалан үлдэж хаалттай хүрээнд, өөрийн хэрэглэгчиддээ хувьцаагаа эзэмшүүлж маш олон хувь нийлүүлэгчидтэй илүү үнэ цэнэтэй компани болох боломжтой боллоо

Зорилго, товч мэдээлэл

Манай компани нэрлэсэн үнэ нь 1000 төгрөгийн үнэтэй 5 сая хувьцааг бэлэглэх болон худалдах хэлбэрээр 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхээр зорьж байна.Хэрэглэгч та манай брэндийн бүтээгдэхүүнээс худалдан авалт хийснээр худалдан авалтын үнийн дүнтэй тэнцэхүйц хувьцаатай болж хувь эзэмшигч болоорой.
Хамтдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ирээдүйдээ хөрөнгө оруулцгаая.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.