Image
Төсөл хэрэгжүүлэгчид нэр дэвшигч
НИЙХМИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ХАР ЦОМ
"Найрамдлын хонх" сайн үйлсийн аян
Саналын тоо: 152132

"Найрамдлын хонх" сайн үйлсийн аян / "Найрамдлын хонх" сайн үйлсийн аян /


Байгууллага, багийн танилцуулга

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Төслийн хураангуй

Монгол Улсад 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний 10,6 хувь буюу 11,3 мянга нь 0-17 насны хүүхдүүд байдаг. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн цуврал арга хэмжээний нэг "Найрамдлын хонх” сайн үйлсийн аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хичээлийн хэрэгсэл гардууллаа.    БНХАУ-ын "Жоу Эньлай” сангийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд зохион байгуулсан уг ёслолд   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, "Жоу Эньлай” сангийн удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхийн хамт оролцсон юм.  

   "Жоу Эньлай” сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй  "Найрамдлын хонх” сайн үйлсийн аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд 200 ширхэг сонсголын аппарат, дунгийн суулгац,  хамгаалалтын цүнхийг бэлэглэсэн. Мөн зургийн хичээлийн иж бүрэн хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гардуулан өглөө. Аяны хүрээнд мөн их, дээд сургуулиудад хятад хэлний сурах бичиг, Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт эмнэлгийн ор зэргийг хүлээлгэж өгөв.

Зорилго, товч мэдээлэл

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хэрэгцээт аппарат, тоног төхөөрөмжтэй болгох

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.