Image
Төсөл удирдагчид нэр дэвшигч
НИЙХМИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ХАР ЦОМ
“Умард Монгол” төсөл
Саналын тоо: 146772

“Умард Монгол” төсөл / “Умард Монгол” төсөл /


Байгууллага, багийн танилцуулга

Монголын Үндэсний түүхийн музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, “Умард Монгол” төслийн судалгааны багийн Монголын талын удирдагч, доктор Ж.Баярсайхан

Төслийн хураангуй

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвийн хамтарсан "Умард Монгол" төслийн судалгааны баг 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваартай шар тос зэрэг дэлхийн архелогийн судалгаанд нэн ховор олдвор олжээ. 

Үүнийг төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдвор хэмээн үзэж буй юм. Уг судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийсэн. Эдгээр тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрсний дотор дээрх ваартай хөлдсөн өрөм, шар тосны олдвор онцгой ховор тохиолдол.

Түүнчлэн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох маш чухал хэрэглэгдэхүүнийг хамгаалж, цуглуулаад байна.  Ялангуяа, алтан нарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, ээмэг болон бүсний алтан чимэглэл олжээ. Мөн торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс  хээтэй торгон дээл хувцасны хэсэг, ширэн гутлын хэсэг, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх  мэт хэдэн зуун олдворууд бий аж.

Тус судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажиллаж байна. 

Зорилго, товч мэдээлэл

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах, эдүгээ болоод ирээдүй хойч үеийнхний гэгээн мэлмий, гэрэлт ойг мөнхөд мялааж, үндэсний бахархал, өв соёлоо дээдлэх үзлийг төлөвшүүлэхэд зориулж үзмэр болгох 

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.