Image
Төсөл санаачлагчид нэр дэвшигч
ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ЦЭНХЭР ЦОМ
LEAD Mongolia 2018 байгаль орчин хотжилт баг
Саналын тоо: 216094

“Бидний мөрөөдлийн талбай” төсөл / LEAD Mongolia 2018 байгаль орчин хотжилт баг /


Байгууллага, багийн танилцуулга

Төслийн баг 2019 оны 2-р сард, тус хорооны нийт 35 айл өрхөөс тэдэнд шаардлагатай байгаа хэрэгцээний тухай судалгаа явуулсан юм. Судалгаанд хамрагдсан айл өрхөөс 26 нь хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, тэдний бие бялдрыг хөгжүүлэх хүүхдийн тоглоомын талбай хэрэгтэй гэсэн дүн гаржээ. Ингээд тус хорооны иргэдтэй хийсэн хоёр удаагийн төслийн тухай танилцуулга уулзалтаар төсөл албан ёсоор эхэлсэн юм.

Төслийн хураангуй

 “Бидний мөрөөдлийн талбай” төсөл нь 2018 оны 12-р сараас 2019 оны 7-р сар хүртэл нийт 7 сарын турш хэрэгжсэн юм. Төслийн хэрэгжилт үндсэн гурван хэсэгтэй бөгөөд үүнд: (1) Тус хорооны иргэдийг идэвхжүүлэх, нэгтгэх, (2) Тус хорооны иргэд, удирдлагатай хамтран ажиллах, (3) Төслийн загвар бий болгох, туршлагаасаа хуваалцах. Төслийн үр дүнд 900м2 талбай бүхий хүүхдийн тоглоомын талбай, 400 гаруй мод, бургаслаг ногоон байгууламж байгуулагдсан. Хүүхдийн тоглоомын талбай нь сагсны талбай, хүүхдийн тоглоомууд, бие бялдрыг хөгжүүлэх төхөөрөмжүүд, үерээс хамгаалах тоноглол болон ногоон байгууламжаас бүрдэнэ. Түүнчлэн энэхүү төслөө жишиг төсөл болгох, бусад хорооны иргэдэд туршлагаасаа хуваалцах зорилгоор, төслийн хэрэгжилтийн бүхий л үйл явцыг багтаасан 21 хуудас бүхий гарын авлагыг монгол хэлээр бэлдэж цахим орчинд байршуулжээ.

Зорилго, товч мэдээлэл

Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны иргэдийн оролцоог идэвхжүүлэх, тус хорооны дэд бүтцийн асуудлыг “Бидний мөрөөдлийн талбай” төслөөрөө шийдвэрлэх зорилго тавьжээ.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.