Image
Төсөл төлөвлөгчид нэр дэвшигч
БИЗНЕСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ЦАГААН ЦОМ
Эрдэнэт ТӨҮГ
Саналын тоо: 149499

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 100 ХУВЬ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛЛОО / Эрдэнэт ТӨҮГ /


Байгууллага, багийн танилцуулга

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛД ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ӨНДӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ 

2019 он уурхайчид бидний хувьд ажил хөдөлмөрийн том ул мөрөө үлдээсэн онцлог жил боллоо. Техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, технологио боловсронгуй болгоход нийт 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал ажил төлөвлөж, гүйцэтгэлээ. Эдгээрээс тоймлон дурдвал, 

- Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд, нарийн мэргэжлийн ажилчид Монголд анх удаа ЭКГ-12К маркийн хоёр экскаватор угсарч ашиглалтад орууллаа. 12.5 метр кубын багтаамжтай шанага бүхий ЭКГ-12К экскаватор нь цахилгаан зарцуулалтыг 30 хувиар хэмнэнэ.       

- Ил уурхайд САТ 824К дугуйт түрэгч, САТ 16М3 автогрейдр, САТ 232D дугуйт универсал ачигч зэрэг дөрвөн техник хүлээн авч, ашиглалтад орууллаа. /Комацу фирмийн Д-275А гинжит бульдозер, 1.2 кубын шанагатай ПС-220 жижиг оврын экскаватор шинээр ажилд гаргалаа.

- Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт Зэс молибдены баяжмалыг салгах, молибдены баяжуулалтын дамжлагыг шинэчилж, Flsmidth компанийн Inert gas-144 маркийн хөвүүлэн баяжуулах машин бүхий молибдены нөөц шугамыг угсарч суурилууллаа. Ингэснээр баяжуулалтын фронтыг  нэмэгдүүлж, молибдены металл авалтыг 1 хувиар өсгөн, жилд 1.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломж бүрдэж байна.

- Нунтаглан баяжуулах хэсгийн хүдэр нунтаглалтын 7 дугаар тээрмийг солилоо. Энэ нь үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг жилд дунджаар 1.2 тэрбум төгрөгөөр  нэмэгдүүлж байна. 

- Бутлан тээвэрлэх хэсгийн 13 дугаар бутлуурыг МР-800 маркийн бутлуураар сольж, суурилууллаа. Шинэ бутлуур нь нэгдүгээр шатны хүдэр нунтаглалтын бөөрөнцөгт тээрмүүдийн цагийн ачааллыг нэмэгдүүлж, жилд 95.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдүүлж байна.

-  Хаягдлын аж ахуйн хамгийн том холбох суваг M4 даланг барьж байгуулав. 604 метрийн урт, 24 метрийн өндөртэй М4 далан хаягдлын сангийн насжилтыг 4-6 жилээр уртасгаж үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад ихээхэн ач холбогдолтой хөрөнгө оруулалт байлаа.  

- Засвар механикийн заводод шинэ технологи нэвтрүүлж, усаар зүсэгч машин хүлээн авлаа. Польш улсын КИМЛА фирмийн тоон удирдлагатай суурь машин нь резин, мод, шил, чулуу, хуванцар, хар болон өнгөт металл зэргийг зүсэх орчин үеийн шинэ дэвшилтэт суурь машин юм. 

- Авто тээврийн цехэд дизель түлш хадгалах, түгээх 50 метр кубын багтаамжтай, ухаалаг карт уншигч бүхий Шатахуун түгээх станц суурилуулж, хүнд даацын өөрөө буулгагч БелАЗ-75131 загварын 130 тонны даацтай 2 авто машин шинээр хүлээн авлаа.

- Ган бөөрөнцгийн цехийн индукцийн технологи, цувих иж бүрэн шугамыг ашиглалтад оруулж байна.

Төслийн хураангуй

 “Эрдэнэт vйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдены хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр юм.

     1978 онд хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан.

     Жилд 26 сая тонн хvдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг.

     “Эрдэнэт vйлдвэр" ТӨҮГ Финляндын “Оутокvмпv” (Outokumpu Oyj), Австралийн “Бейтмэн Инженеринг” (Bateman Engineering Ltd.), “Пэсифик Оур Техноложи” (Pacific Ore Technology Ltd.), Их Британийн “Брvк Хант” (Brook Hunt & Associates Ltd.), АНУ-ын “Фелпс Дож” (Phelps Dodge) корпораци, “Кей-Ди Инженеринг” (KDEngineering) компани, Өмнөд Солонгосын “Самсунг” (Samsung) корпораци зэрэг уул уурхай, өнгөт металлургийн салбарын манлайлагч нартай тvншийн нягт холбоотой хамтран ажиллаж байна.

Зорилго, товч мэдээлэл

2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газар тогтоол гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг баталлаа. Эрдэнэт үйлдвэр нь Улсын үйлдвэрийн газрын статустай болсонтой уялдуулж, Ерөнхий захирлын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/552 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн удирдлага, менежментийн тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, хөгжлийн төлөвлөлтийг хамарсан урт хугацааны “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг баталлаа. Энэ хүрээнд Технологийн бодлого, Техникийн бодлого, Эдийн засаг, санхүү бүртгэлийн бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчны бодлого гэсэн тэргүүлэх 5 чиглэлийн хүрээнд 25 зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.