Image
Төсөл санаачлагчид нэр дэвшигч
БИЗНЕСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ЦАГААН ЦОМ
Төсөл санаачлагч: О.Отгонжаргал, Ш.Хангал
Саналын тоо: 150173

Чихрийн шижингийн эсрэг САХАР БУУРУУЛАГЧ /Санжайн Хишиг ХХК/ / Төсөл санаачлагч: О.Отгонжаргал, Ш.Хангал /


Байгууллага, багийн танилцуулга

Ш.Хангал 2011 онд БНСУ-д MBA хамгаалсан. 2005 онд Туушин зочид буудал ерөнхий менежер 2007 онд Изинис Эйрвэйз ХХК Борлуулалтын ахлах менежер 2012 онд АПУ Трэйдинг ХХК Маркетингийн албаны дарга 2015 онд МАКС ЦОНХ ХХК Гүйцэтгэх захирал 2016 онд ТЭСО корпораци. Бизнес хөгжил эрхэлсэн захирал 2018 онд СКАЙ ГАРДЕН ХХК Маркетинг борлуулалтын захирал 2018 оноос САНЖАЙН ХИШИГ ХХК үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал 2018 оноос ЧИ-ТА төсөл Зөвлөх багш: .................................................................................                       О.Отгонжаргал 2011 онд БНСУ-д MBA хамгаалсан. 2011-2014 Наран лайфстайл ХХК Брэнд менежер 2014-2017 Нэйшнл кэшмир ХХК Гүйцэтгэх захирал 2018 оноос сахар бууруулагч төслийн санаачлагч төлөвлөгч 2018 оноос Санжайн Хишиг ХХК гүйцэтгэх захирал

Төслийн хураангуй

Бид 2019 онд хүн амын дунд чимээгүй тахал болон нүүрлээд байгаа чихрийн шижин өвчний эсрэг онцгой үйлчлэл бүхий Сахар бууруулагч хэмээх цайг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлсэн юм. Энэхүү цай нь хонь ямааны гүзээ сархинагаар хийснээрээ Монголд төдийгүй дэлхийд анх удаа гүзээ сархинагаар хийсэн цай болсон юм. Гүзээ сархинаг нь эртнээс уламжлалт хэрэглээнд хэрэглэгддэг байсан ба бид 2018 оны турш судлан туршиж байгаад тохиромжтой амт үнэр гарган авч үүний дараа эм судлалын хүрээлэнд туршилтанд оруулсан. Уг туршилтын үр дүн гайхамшигтай гарсан бөгөөд 30 хоногийн туршид эмгэг загвар үүсгэсэн биологын биетийн сахарын хэмжээг 30- бүхлээс 30 хоногийн дундажаар 50.4 хувиар буулгаж 7 бүхэлд хүргэсэн нь чихрийн шижингийн эсрэг үйлчлэлийг Монгол улсад анх удаа баталгаажуулсан юм. Одооний байдлаар хэрэглэсэн хэрэглэгчдийн 90% д нь сайнаар нөлөөлж чихрийн шижин нь хэвийн хэмжээнд очиж байна. Мөн манай бүтээгдэхүүний гол түүхий эд болох хонь ямааны гүзээ нь орон нутагт хаягддаг үнэгүй шахуу зүйл болсон бөгөөд зун бөөнөөр нь хаяж булсанаар хөрсний бохирдол үүсгэдэг халдварт өвчин дэгдэх голомт болдог төдийгүй энэ үнэт чухал түүхий эд үнэгүйдсэнийг бид бага ч болов хувь нэмэр оруулж хөдөө орон нутгаас түүхий эд авч орон нутгийн иргэдийг ажлын байртай орлоготой байхад хувь нэмэр оруулж байна. Сахар бууруулагч брэндийг 2019 онд МХАҮТанхимаас үнэлэн “ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР” номинацын шагналыг олгосон билээ.

Зорилго, товч мэдээлэл

Дэлхий дахинд 10 хүн бүрийн 1 нь чихрийн шижинтэй, чихрийн шижинтэй 2 хүн бүрийн 1 нь оношлогдоогүй байдаг буюу Монгол улсын хүн амын 10-с дээш хувь нь энэхүү аюулт өвчны хохирогч болсон байна. Тиймээс бид энэхүү аюулт өвчны эсрэг тэмцэлд өөрсдийн хувь нэмрийг оруулж элэг бүтэн эрүүл саруул Монгол гэр бүлийн төлөө ажиллаж байна. Монгол хүн энх цагт эндэх учиргүй.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.