Image
Төсөл санаачлагчид нэр дэвшигч
БИЗНЕСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ЦАГААН ЦОМ
Umeco тавилгын үйлдвэр
Саналын тоо: 149611

Umeco тавилгын үйлдвэр / Umeco тавилгын үйлдвэр /


Байгууллага, багийн танилцуулга

Төслийн хураангуй

Umeco компани нь Германы № 1 Хомаг брэндийн төхөөрөмжөөр тоноглогдсон хамгийн орчин үеийн тавилгын үйлдвэр юм. Бид Итали, Герман, Австри, Франц зэрэг орнуудаас тавилгынхаа түүхий эд материалуудыг оруулж ирдэг бөгөөд хамгийн чанартай тавилгыг Монголдоо үйлдвэрлэж эхлээд байна.

Зорилго, товч мэдээлэл

Тавилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд №1 Герман улсын HOMAG GROUP, Австри улсын FELDER фирмүүдийн суурь машинуудыг иж бүрнээр нь үйлдвэртээ суурилуулсан ба жилд 2500 метр галын өрөөний тавилга, 7500 м2 хувцасны өрөөний тавилга хийх хүчин чадалтай.
Бид тавилгандаа олон улсын стандартыг хангасан хүний биед хор нөлөөгүй тавилгын зориулалттай Е3 зэрэглэлийн, дундаж нягтралтай, өнгөлгөөтэй MDF болон ДСП хавтанг ирмэг хуулганы хамт Швейцари,
Герман, Итали улсуудаас шууд импортлон үйлдвэрлэлд ашиглаж байна. MDF хавтан нь маш нарийн ширхэгүүдээс бүтдэг учир ердын хавтангаас илүү чанартай байдаг. Мөн Итал улсын алдарт MACCAN брэндийн гоёлын модон хаалгыг захиалгаар авчирч, гоёмсог цэвэр модон хаалга бүхий итали гал тогооны
тавилгыг үйлдвэрлэж байна.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.