Image
Төсөл санаачлагчид нэр дэвшигч
БИЗНЕСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ЦАГААН ЦОМ
Б. Хүрэлхуяг
Саналын тоо: 143141

АМИН ЧАНАР СҮҮНИЙ УУРАГ / Б. Хүрэлхуяг /


Байгууллага, багийн танилцуулга

"БАГАРАШААНТ" ХХК-ий ерөнхий захирал, монголын ард түмний гавъяат, ХХААХҮЯ-ны тэргүүн, био органик химич Б.Хүрэлхуяг нь монголдоо анх удаа сарлагийн сүүнээс биотехнологийн аргаар "Амин чанар"  сүүний уураг амин хүчил, пептидийг гарган авсан.

Төслийн хураангуй

"БАГАРАШААНТ" ХХК-ий ерөнхий захирал, монголын ард түмний гавъяат, ХХААХҮЯ-ны тэргүүн, био органик химич Б.Хүрэлхуяг нь монголдоо анх удаа сарлагийн сүүнээс биотехнологийн аргаар "Амин чанар"  сүүний уураг амин хүчил, пептидийг гарган авсан бөгөөд тус бүтээгдэхүүн нь хүний биед орлогдох болон үл орлогдох 20 амин хүчлээс тогтсон шинэ бүтээл билээ. Tус бүтээл нь 2019 онд оюуны өмчөөр баталгаажиж, шинэ бүтээлийн патентаа авсан. 

Зорилго, товч мэдээлэл

Монголын ард түмнийг эмийн бус эмчилгээгээр эрүүлжүүлэх зорилгоор монголдоо анх удаа мал аж ахуйн салбарыг түшиглэн сүүнд агуулагдах шимт бодис болох уургийг эмчилгээний журмаар амин хүчил, пептид болгон үйлдвэрлэн гаргалаа. Тус бүтээгдэхүүн нь 

  • Дархлааг дээд зэргээр сайжруулна.

  • Хоногт авах уургийн хэрэгцээг хангана.

  • Инсулин дааврын ялгарал нэмэгдүүлнэ.

  • Эдгэрэлтийг түргэсгэнэ.

  • Өндөр настны эд эсийг нөхөн төлжүүлнэ.

  • Элэг, бөөрний уураг нөхнө.

  • Жирэмсэн, хөхүүл эхчүүдэд нэн тустай

  • Хүүхдийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй бүтээгдэхүүн

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.