Image
Төсөл санхүүжүүлэгчид нэр дэвшигч
БИЗНЕСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ЦАГААН ЦОМ
Саусгоби сэндс ХХК-ийн санхүүжүүлж буй Техник спортын төв
Саналын тоо: 142313

Саусгоби сэндс ХХК (SouthGobi Sands LLC) / Саусгоби сэндс ХХК-ийн санхүүжүүлж буй Техник спортын төв /


Байгууллага, багийн танилцуулга

ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН НОГООН НААДАМ”  (International Youth Green Games) санхүүжүүлэгч Саусгоби сэндс ХХК

Юнескогоос санаачилсан “ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН НОГООН НААДАМ”  -ыг 2020 оны 9-р сарын 13-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус наадам нь Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах бөгөөд нийт 19 спортын төрлөөр наадам зохион байгуулагдана. Саусгоби сэндс ХХК нь тус наадмын буудлагын төрлүүд зохион байгуулагдах “Техник спортын төв”-ийн дотоод заслын ажлыг 1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байна. Монгол улс олимпд медаль авсан болон цаашид авах өндөр магадлалтай буудлагын спортын ганц төв нь Техник спортын төв юм. Тус төвд байгуулагдсан цагаас нь хойш буюу 1980-аад оноос хойш их засвар хийгдээгүй орхигдсон байсан тул Саусгоби сэндс нь УБ Спорт Менежмент ХК-ийн хүсэлтийн дагуу тус засварын ажлыг санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү төслийн санхүүжилт нь буудлагын спортын тамирчид ОУ-ын стандартад нийцсэн байгууламжид бэлтгэлээ хангах, цаашлаад олимпын бас нэгэн аварга төрөн гарахад манай компани маш том хувь нэмрийг оруулаад байна.

 

 

 

Төслийн хураангуй

Компанийн товч танилцуулга

Саусгоби сэндс ХХК нь Монгол Улсад нүүрсний хайгуул, олборлолт явуулж буй Торонто болон Хонг Конгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй нээлттэй хувьцаат  уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг юм. Саусгоби Ресурс компанийн 100%-ийн охин компани.

Компани нь Овоот толгойн орд дахь хайгуулын ажлаа 2006 онд эхэлж, ашиглалтын тусгай зөвшөөрлөө 2007 онд авсан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Овоот толгойн чулуун нүүрсний орд газарт 2008 оноос хойш олборлолт явуулж байна.

 

Хүний нөөцийн байдал

Саусгоби сэндс ХХК-д 2019 оны 12-р сарын байдлаар 424 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна. Нийт ажиллагсдын 223 буюу 52.6 % нь Өмнөговь аймгийн харьяат, 201 буюу 47.4 хувь нь Улаанбаатар болон өөр бусад аймгийн харьяат ажилчид байна.

Манай компани нь 2019 оны 11-р сарын 31-ний байдлаар улсад нийт 48 тэрбум 575 сая гаруй төгрөгийг татварт , 3 орчим тэрбум төгрөгийг НДШ-д төлөөд байгаа ТОП 100 аж ахуй нэгжүүдийн нэг юм.

Нийгмийн хариуцлагын хүрээнд

Саусгоби сэндс ХХК нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компаниудын түүчээ болсоор ирсэн хамт олон билээ. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн 9 орчим тэрбумыг улс болон орон нутгийн хөгжилд зарцуулаад байна. 2019 онд  820 гаруй сая  төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулав. Үүнд хамгийн сүүлд хийгдсэн нийгмийн хариуцлагын ажлуудаас дурдвал, бид Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Youth Green Games” ОУ-ын наадмын буудлагын төрлүүд зохион байгуулагдах Техник спортын төв”-ийн дотоод засварын ажилд 1 тэрбум төгрөг хандивлахаар шийдвэрлэж эхний ээлжийн санхүүжилтийг олгоод байна.

Хаалтын төлөвлөгөөтэй анхны уурхай

Манай компани  нь олон улсын шаардлагыг хэрэгжүүлэн Уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулан батлуулаад байна. Олон улсад уул уурхайн компаниуд уурхай хаах үеэр хийгдсэн байх нөхөн сэргээлтээ өнөөдрөөс төлөвлөн дүр зургаа тодорхойлж, зардлаа урьдчилан тооцоолж, системтэйгээр төвлөрүүлэх ажлыг хийдэг. Манай компани нь энэхүү ажлуудыг эхлүүлээд байна. Овоот толгойн уурхай хаагдсаны дараа тус талбайд хиймэл нуур үүсэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг ханган ажиллах төслүүд энэхүү хаалтын төлөвлөгөөнд багтаж үр дүнгээ Монгол Улсын Их Хурлын гишүүд, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон төрийн өмчит уул уурхайн компаниудад танилцуулж, салбартаа анхдагчуудын нэг болоод байна.

Зорилго, товч мэдээлэл

Компанийн эрхэм зорилго:

Байгалийн нөөцийг ашиглан эд баялаг, хөгжил цэцэглэлт, тогтвортой ажлын байрыг бий болгох

Алсын хараа:

Нэр хүндтэй, үр ашигтай Монголын тэргүүлэгч нүүрсний уурхай

Баримтлах үнэт зүйлс: 

Хариуцлага хүлээх, хүндэтгэх, багаар ажиллах болон шударга зарчим

 

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.