Image
Төсөл хэрэгжүүлэгчид нэр дэвшигч
НИЙХМИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ХАР ЦОМ
Цагдаагийн ерөнхий газар
Саналын тоо: 208963

“НЭГ ХОРОМ” ХӨДӨЛГӨӨН ТӨСӨЛ / Цагдаагийн ерөнхий газар /


Байгууллага, багийн танилцуулга

Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог батлах тухай” 2017 оны А/55 дугаар тушаалаар цагдаагийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар Урьдчилан сэргийлэх хэлтсийг дарга 1, чиглэлийн ахлах мэргэжилтэн 2, ахлах мэргэжилтэн 8, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга 1, ахлах мэргэжилтэн 3, нийт 14 алба хаагчийн орон тоотойгоор баталсан. Дээрх тушаалын хоёрдугаар хавсралтын 3.3.16 дахь хэсэгт заасны дагуу тус хэлтэс нь гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл судалгаа, дүн шинжилгээнд  үндэслэн тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  бодлого боловсруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Төслийн хураангуй

Сүүлийн 5 жилийн судалгаагаар цагдаагийн байгууллагад жилд дунджаар 30 орчим мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нийт гэмт хэргийн 25-30 хувийг жил бүр тогтвортой эзэлж, энэ гэмт хэргийг ихэвчлэн 16-35 насны хүүхэд, залуучууд үйлдэж байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг ихэвчлэн согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан зодолдох, уур бухимдлыг хүчээр шийдэх, гэр бүл дэх тэгш бус харилцаа, гэмт хэрэг, зөрчлөөс үүдэн гарах хор уршиг, оногдуулах шийтгэлийн талаарх эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нийтлэг шалтгааны улмаас үйлдэж байна Аяны хугацаанд буюу энэ оны 03 дугаар сард хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 768 бүртгэгдсэн нь өмнө оны мөн үеэс 168 буюу 18 хувиар буурсан байна.

Зорилго, товч мэдээлэл

Цагдаагийн Ерөнхий газраас иргэд, олон нийтийг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль эрх зүйн мэдлэг, ойлголт өгөх үүднээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ" хөдөлгөөнийг орон даяар зохион байгуулж байна. 

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.