Image
Төсөл санаачлагчид нэр дэвшигч
НИЙХМИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ХАР ЦОМ
Цагдаагийн ерөнхий газар
Саналын тоо: 155576

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” ТӨСӨЛ / Цагдаагийн ерөнхий газар /


Байгууллага, багийн танилцуулга

Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог батлах тухай” 2017 оны А/55 дугаар тушаалаар цагдаагийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын төв байрны бүтцэд Урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдаж, мөн оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/607 дугаар тушаалаар тус хэлтэст Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийг 4 алба хаагчийн, Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг 7 алба хаагчийн орон тоотой  байгуулсан. 

Дээрх тушаалд зааснаар хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдогдохоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн  тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах, хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.  

Төслийн хураангуй

Цагдаагийн байгууллага сургууль, цэцэрлэгийн хүүхдийн ирж, буцах зам, гадна орчны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийдэг боловч эрсдэлтэй цэгүүдийг  бүрэн хяналтад авахад хүн хүчний болон техник, технологийн хүрэлцээ хангалтгүй, хүүхдүүд асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй гэрэлтүүлэг муутай, архидалт ихтэй гудамжаар ганцаар зорчиж байсан. 

Тус байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Цагдаагийн албаны тухай хуульд тусгагдсан холбогдох журмуудыг боловсруулан батлуулж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, ерөнхий ба тусгай арга хэмжээ, шаардлагатай тохиолдолд нэг бүрчилсэн арга хэмжээ, цаашлаад хурал, зөвлөгөөн, уулзалт, хэлэлцүүлэг, өдөрлөг, сургалт, сурталчилгааны ажлууд, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй хүүхдэд захиргааны хяналт тогтоох, хараа хяналтгүй хүүхдийн асуудлыг шийдэхэд туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулж байгаа боловч хүүхэд бүрт хүрч чадахгүй байсан зэрэг хэрэгцээ шаардлагын улмаас “Хүүхэд хамгаалагч” төслийг санаачилсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас дэмжиж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/116 дугаар тушаалаар “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг 2019 онд хэрэгжүүлэхээр батлагдсан. 

Ахмад настны тухай хуульд заасан “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”-нд тулгуурлан, хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрийг эрсдлээс хамгаалах зорилготой.

“Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг нийслэлийн 152 хороонд тус бүр 1 хүүхэд хамгаалагч, 21 аймагт тус бүр 2 хүүхэд хамгаалагч, улсын хэмжээнд нийтдээ 194 Хүүхэд хамгаалагч ажиллуулж, Хүүхэд хамгаалагч тус бүр сайн дурын 10 ажилтантай хамтарч ажиллах үүрэгтэйгээр ажилласан. 

E:\Хүүхэд хамгаалагч 2019.12\Хүүхэд хамгаалагч зураг\44852332_2280259362045393_256384069825200128_n.jpg  E:\Хүүхэд хамгаалагч 2019.12\Хүүхэд хамгаалагч зураг\44843857_2280259578712038_4884194533648105472_o.jpg E:\Хүүхэд хамгаалагч 2019.12\Хүүхэд хамгаалагч зураг\71528646_3089681074436547_2640639347774193664_o.jpg

Зорилго, товч мэдээлэл

Төслийн гол зорилго нь хүүхэд бүрийг гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлэх, хүүхэд бүрийг аливаа эрсдэлээс хамгаалах юм.

Төслийн зорилго, үр дүнгийн талаарх товч танилцуулга

“Хүүхэд хамгаалагч” төслийг иргэдийн оролцоонд түшиглэн улсын хэмжээнд хэрэгжүүлснээр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, ажлын үр дүн дээшилсэн. 

Хүүхэд хохирсон гэмт хэрэг 2019 онд 1598 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 90 хэргээр буюу 5,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Сүүлийн 3 жилийн судалгаагаар цагдаагийн байгууллагад жилд дунджаар 30 орчим мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс “Хүүхэд гэмт хэрэг үйлдсэн, хохирсон гэмт хэрэг” нийт гэмт хэргийн 3 хувийг жил бүр тогтвортой эзэлж, энэ гэмт хэрэгт ихэвчлэн 14-17 насны өсвөр насны хүүхдүүд, гудамж талбай, олон нийтийн газарт хохирч байна.

 “Хүүхэд хамгаалагч” эргүүл 2019 онд ажлын өдрүүдэд давхардсан тоогоор 1550 чиглэлд ажиллаж, давхардсан тоогоор 150259 хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүчирхийлэлд өртсөн 12 хүүхдийн мэдээллийг хамтарсан багт мэдээлж, төөрсөн 79, цасан болон шороон шуурганы үеэр хараа хяналтгүй явсан бага насны 183 хүүхдийг гэрт нь хүргэж, хүүхэд шууд эрсдэж болзошгүй 128 тохиолдлоос урьдчилан сэргийлж, зөвшөөрөлгүй газар тамхи татсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зэрэг 161 зөрчлийг таслан зогсоосон байна.

E:\Хүүхэд хамгаалагч 2019.12\Хүүхэд хамгаалагч зураг\72316493_3089681131103208_2817446396683091968_n.jpg

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.