Image
Төсөл хэрэгжүүлэгчид нэр дэвшигч
ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ЦЭНХЭР ЦОМ
“Эко констракшн” ХХК
Саналын тоо: 152464

“Эко констракшн” “Marshall Deluxe village” хотхон / “Эко констракшн” ХХК /


Байгууллага, багийн танилцуулга

Төслийн хураангуй

“Эко констракшн” ХХК нь 2002 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж Монгол улсын эдийн засаг, барилга угсралт, бүтээн байгуулалтын хөгжилд өөрийн бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Манай хамт олон нийслэл хотынхоо оршин суугчид, бага дунд орлоготой иргэддээ зориулж, олон мянган айлын орон сууцыг барьж бүрэн хүлээлгэн өгсний тодорхой хувийг хямд үнэтэй орон сууцны барилга, хотхоны бүтээн байгуулалт эзэлж байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нийцсэн бүтээгдэхүүн болсон төдийгүй нийгмийн өмнө тулгамдаж буй томоохон асуудал болох агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулж, утаат янданг багасгахад нөлөөлөх томоохон хүчин зүйлийн нэг болсон.

Бид Нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбаруудад түлхүү анхаарч, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан Монгол улсын ирээдүй болсон балчир үрсийн эрүүл мэнд, эрдэм боловсрол, мөн нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалагч эмнэлэг, эмнэлгийн ажилтнууд, иргэдийн эрүүл энх, сайн сайхны төлөө чиглэсэн олон талт төсөл, хөтөлбөрүүдийг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2019 онд Монгол улсын Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр” төвд мөнгөн хандив, тэргэнцэртэй иргэдэд туслах тусламжийн төвд тэргэнцэр бэлэглэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна.

“Эко констракшн” ХХК нь Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомж, дүрэм, журмыг чанд мөрдөн зохих татвар, шимтгэлийг цаг хугацаанд нь төлж, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаагийн нэг илрэл нь Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхимтай хамтран шалгаруулдаг “ТОП 100” аж ахуй нэгжээр 2016, 2017, 2018, 2019 ондуудад жил дараалан шалгарсан төдийгүй үйл ажиллагааны чиглэлээ охин компаниудаар өргөтгөн тэлж, боловсрол, банк, санхүү, хөрөнгө зуучлал, хоол үйлдвэрлэл, оффис, үйлчилгээний түрээс зэрэг салбаруудад амжилттай ажиллаж байна.

 

Төслийн хураангуй

Бидний одоо хэрэгжүүлж буй томоохон төсөл болох “MARSHALL DELUXE VILLAGE” хотхон нь өнө эртний түүхт Богд Хан уул, үзэсгэлэнт Хатан Туул голын хөвөөнд, хотын төв цэгээс 3 км-ын зайд орших Монголдоо хамгийн том нийт эзэмшил 20 га газраас 8 га буюу 80,000 м.кв талбайд ногоон байгууламж байхаар онцгой төлөвлөгдсөн, иж бүрэн тохижуулсан хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, сагсан бөмбөг, хоккей, газрын теннисийн талбай зэрэг хүн бүрийн амарч тухлахад зориулагдсан цэвэр агаар, эрүүл орчин бүхий өндөр зэрэглэлийн 5000 айлын, Монголдоо хамгийн анхны сургууль, цэцэрлэгийн цогцолбортой хотхон юм.

“Монгол билиг оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 1000 хүүхдийн хүчин чадалтай Кембрижийн олон улсын хөтөлбөрийн сургалттай сургууль, 250 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт балчир үрсээ сургах таатай боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.

Зорилго, товч мэдээлэл

Улаанбаатар хотын иргэдийг цэвэр цэнгэг агаартай, тав тухтай орчинд тааваараа, ая тухтай, тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотхон дотроо сургууль, цэцэрлэгийн цогцолбортой байх төслийг анх санаачлан хэрэгжүүлсэн нь эцэг, эхчүүд замын түгжрэл, ачаалалтай үед хүүхэд, багачуудаа машинд удаан суулгаж, ядраахгүйгээр, үнэт цагаа хэмнэн сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, мөн Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг дэмжин боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан бодит ажил болсон юм.

Бидний хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлыг 60 гаруй мэргэшсэн инженер техникийн ажилтан, 950 гаруй үндсэн ажиллагсдын 688 буюу 72,5% нь 40-өөс дээш насны залуучууд болон 206 гэрээт бригадын дунджаар 1030 гаруй  иргэд, нийт 2000 орчин монгол залуучуудыг эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцуулан жилийн 4 улирлын турш тогтвортой ажлын байраар ханган ажиллуулж байна.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.