Image
Төсөл санаачлагчид нэр дэвшигч
НИЙХМИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ХАР ЦОМ
Хүннү Рок
Саналын тоо: 151205

ХҮННҮ РОК ТӨСӨЛ / Хүннү Рок /


Байгууллага, багийн танилцуулга

Дуучин, продюсер, МУГЖ Б.Дашдондог

Төслийн хураангуй

2016 онд МУГЖ дуучин Б. Дашдондог үүсгэн байгуулсан, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Чингис хаан одонт  хамтлаг юм.

The HU хамтлаг нь үндсэн дөрвөн гишүүнтэй.

Ц. Галбадрах Галаа - хамтлагийн ахлагч (дуучин, морин хуурч)

Б. Энхсайхан - Энхүүш (дуучин, морин хуурч),

Г. Нямжанцан - Жаяа (лимбэ болон цуур хөгжимчин),

Н. Тэмүүлэн - Тэмка (хамтлагийн хөгжмийн найруулагч, товшуур хөгжимчин)

Өдгөө цагийн даяаршил дунд дангаарчилж, Монголоо гэсэн сэтгэлтэй, үндэсний уламжлал,баялаг түүхээр бахархдаг гэдгээ хэрхэн харуулах ёстой вэ гэдгийг Дашкагийн төсөл буюу The HU хамтлагийнхан харуулж байна. Энэ төслийн гайхамшиг нь Монголын язгуур морин хуур, товшуур, цуур, төмөр хуурыг орчин цагтай нийцүүлж чадаж байна.

Түүнчлэн уг төсөл нь даяаршлыг хаяж орхихгүйгээр рок хөгжмийн суурь уламжлалыг ашиглаад үндэсний язгуур урлагийг гайхуулж чадсан хэв маягийг харуулжээ. Зөвхөн Монголчууддаа биш гадагшаа гарах ёстой юм. Монголын урлагийг дэлхийд таниулах эрхэм зорилгод маш их нийцжээ. Зөвхөн Монголд байдаг хархираа, шуранхай, хөөмийг европт төдийгүй дэлхийн үндэстнүүдэд сонирхуулахад маш том төлөөлөл нь “Хүннү рок” болж чадсан.

Зорилго, товч мэдээлэл

Монгол Улсын өв соёл болон Монголын урлагийг дэлхийд таниулах зорилготой.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.