Image
Төсөл удирдагчид нэр дэвшигч
НИЙХМИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ ХАР ЦОМ
Найруулагч, жүжигчин, МУСТА Б.Тамир
Саналын тоо: 154331

“37-р точка”ОАУСК / Найруулагч, жүжигчин, МУСТА Б.Тамир /


Байгууллага, багийн танилцуулга

Фантастик продакшны захирал, найруулагч, жүжигчин, МУСТА  Б.Тамир

37-р Точка киноны Ерөнхий Продюсер МУСТА Б.Батсайхан

Скайтел групп https://www.skytel.mn/

Төслийн хураангуй

 "Фантастик продакш"-ны 10 жилийн ой, "Скайтел" группийн 20 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн  “37-р ТОЧКА” олон ангит уран сайхны кино нь агуулгаар хуваасан хоёр бүлэгтэй, нийт 20 ангитай бөгөөд 1970, 1980-аад оны залуучуудын амьдралыг түүхэн үйл явдалд тулгуурлан уран сайхны аргаар харуулснаараа өвөрмөц кино болсон юм. Нийт 15-20 гол дүртэй, 200 орчим уран бүтээлчид ажилласан . “37-р точка”-ийг бүтээхийн тулд 2016 оноос төлөвлөжээ.

Урлаг, уран бүтээл гэдэг улс төрөөс ангид байх ёстой.  Ингэснээр ард түмнээ соён гэгээрүүлэх зэвсэг болно гэж уран бүтээлчид үзсэн юм.

Зорилго, товч мэдээлэл

Дэлхийн кино урлагийн ертөнцөд сүүлийн жилүүдэд ази тэр дундаа Хятад, Өмнөд Солонгосын кино хүчтэй байр суурь эзлэх болсон. Үүнд уран сайхны киноноос гадна телевизийн олон ангит цувралууд ч багтана. Хугацаа урт, нэг ангидаа цогц үйл явдал өгүүлэх уран сайхны киноны хэв загвартай цөөхөн анги, олон бүлэг телевизийн цувралууд дэлхийн кино урлагийн түүхэнд хожим нэгэн шинэ хуудас болно.

Энэхүү олон улсад туршигдаад хэдийн амжилттай хэрэгжиж яваа тус стандартыг Монголд нэвтрүүлэх зорилготой юм.

Уучлаарай, та санал өгсөн байна.
1 цагийн дараа дахин саналаа өгөөрэй.
Уучлаарай, санал өгөх ажиллагаа хаагдсан
Уучлаарай, та 33-т багтаагүй байна.